Өнөөдөр өглөө 06-09.00 цагийн байдлаар гурван байршилд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ.
- Толгойт,
- Баянхошуу,
- МҮОНРТ гэсэн гурван байршилд агаарын чанарын индекс 692-1122 байгаа юм.
Агаарын чанарын индекс 501-ээс дээш тохиолдолд маш их бохирдолтой гэж үздэг бөгөөд энэ нь удаан хугацаагаар гадаа байхад эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Ийм үед гадаа биеийн хүч шаардсан ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийн, гэртээ байх хэрэгтэй. Архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байж эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байж, амны хаалт зүүхийг зөвлөдөг.
Харин Мишээл экспо орчимд агаарын чанарын индекс хамгийн бага буюу 38 байгаа юм.
Эх сурвалж: agaar.mn