Японы даатгалын компани 34 ажилтнаа цомхтгож, оронд нь хиймэл оюун ухаантай систем ашиглахаар болжээ. Fukoku Mutual Life даатгалын компани энэхүү шийдвэрийн үр дүнд бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлж, хоёр жилийн дотор зардлаа нөхөж эхэлнэ гэж үзсэн байна.
Компани 200 сая иен буюу 1,7 сая ам. долларын үнэтэй хиймэл оюун ухааныг суурилуулснаас нэг жилийн дараа 140 сая иен хэмнэх бөгөөд системийн хэвийн ажиллагааг хангах нэг жилийн төлбөр 15 сая иен аж.
Энэхүү систем IBM компанийн Ватсон суперкомпьютерт суурилсан бөгөөд яг л хүн шиг сэтгэж, суралцаж чадна гэж IBM тодорхойлжээ. Систем гэрэл зураг, дүрс бичлэг, дуу болон бичвэр гээд бүх төрлийн мэдээллийг ялгаж, дүгнэлт гаргаж чадна.
Японы хүн амын өндөр наслалт, залуу боловсон хүчин цөөрч байгаа болон роботын технологийн өндөр хөгжил зэрэг нь хиймэл оюун ухааныг турших том талбар болоход нөлөөлжээ. Номура судалгааны байгууллагын тооцоолсноор 2035 он гэхэд Япончуудын нийт ажиллах хүчний талыг нь роботууд хийж чаддаг болох аж.
Фүкока даатгалын компаниас гадна Дай-Ичи амь даатгалын компани мөн л Ватсон компьютерт суурилсан хиймэл оюун ухааныг ашиглахаар болсон хэдий ч ажилтнуудаа цомхтгоогүй юм.
Үүгээр зогсохгүй ирэх сараас Японы Эдийн засаг, худалдаа, үйлдвэрлэлийн яам хиймэл оюун ухааныг туршилтаар ашиглаж эхлэхээр болжээ.