Булган аймгийн Засаг дарга З.Батзориг манай сурвалжлагчийн асуултад ингэж хариуллаа.
-Манай аймгийн хувьд өнгөрсөн оны мал тооллогоор 3.4 сая мал тоолууллаа. Энэ нь өмнөх оныхоос 200 мянган толгойгоор өссөн үзүүлэлт. Малчид хэдийгээр малынхаа тооноос чанарт илүү анхаарч байгаа ч мал аяндаа өсч байна. Таван төрөлдөө өслөө л дөө. Мал өснө гэдэг хаа хаанаа ажил нэмэгддэг. Тэр дотор өвөлжилтийн бэлтгэлийг улам сайн ханга, өвс тэжээлээ илүүтэй бэлтгэ гэдгийг сануулж байгаа юм. Манай аймгийн хувьд өвөлжилтийн бэлтгэлийг наймдугаар сараас хангаж эхэлсэн. Харин сонгууль энээ тэрээ гэж байгаад жаахан аажуурсан тал бий.
Гэхдээ бид эрсдлийн үнэлгээг цаг алдалгүй хийж авах арга хэмжээг төлөвлөж байна. Аймгийн онцгой комисс хоёр удаа албан даалгавар гаргалаа. Засгийн газрын 322 дугаар тогтоолын дагуу сумд, аймгийн төвд өвс, тэжээлийн аюулгүй нөөцийг бий болгосон. Нөөцийн хэмжээ хангалттай гэж үзэж байгаа. Аймгийн дүнгээр 60 тонн тэжээл, 88 мянган тонн хадлан авсан. Малчид өөрсдийн хүчээр хадлан, тэжээлээ гайгүй базаасан. Ер нь бичин жилийн өвөл, хавар хатуухан болох вий гэсэн сануулга эртнээс өгөгдсөн шүү дээ.
Өнөөдөр өвөлжилт ямархуу байна вэ гэвэл хүндхэн талдаа байна. Хойд талын найман суманд цас ихтэй одоо дахиад цас орсон тохиолдолд байдал хүндэрч болзошгүй л байгаа. Одоо гэхэд цасны зузаан дунджаар 20-22 см байна. Гурванбулаг, Рашаант, Баяннуур, Дашинчилэн зэрэг сумын нутагт гандуу байсан учир цас бага ч мал өвөлжилт анхаарал татаж байгаа. Бас нэг санаа зовоож буй асуудал нь Гурванбулаг, Могод суманд хонины цэцэг өвчин гараад багагүй хугацаа өнгөрлөө.
Тэнд хүч хөрөнгө нэлээд зарцуулж байна. Өмнө талын тухайлбал, Дашинчилэн, Баяннуур зэрэг сумдад өөр аймаг, сумынхан ирж өвөлждөг, хаварждаг. Энэ жил гэхэд зэргэлдээ аймаг сумаас 300 гаруй мянган толгой мал отрын бүс нутагт оруулья өвөлжүүлье гэсэн санал ирсэн байсан. Аймгийн төр, захиргааны хурлаар энэ саналыг хэлэлцээд ердөө 60 мянган мал хүлээн авах л бололцоотой гэсэн шийдвэр гаргасан.
Бас малын өвчин элбэг байгаа учир отор, нүүдэлд хязгаар тавихаас аргагүй байна шүү дээ. Өвөлжилт хүндэрч байгаатай уялдаад төв, суурингийнханд малчдад туслах хөдөлгөөн өрнөж байна. Төр, төсвийн байгууллага ч гэлтгүй хувийн хэвшлийнхэн уриалгад хамрагдаад зарим байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлах зэрэг санаачилга гаргаад байна. Аймгийн онцгой комиссын албан даалгаврыг зөвхөн хөдөөгийнхөн биш аймаг, сумын төвийн албан байгууллага иргэн бүр биелүүлэх үүрэгтэй юм.