Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк буюу AIIB-ийн үүд АНУ-д нээлттэй гэдгийг тус банкны Ерөнхийлөгч Жин Ли Чун мэдэгдлээ. Тус банк нь Монгол Улсыг багтаагаад нийт 57 үүсгэн байгуулагч, гишүүн орныг хамруулаад байгаа юм. Дээрх банкны Ерөнхийлөгч Жин Ли Чун "БНХАУ-ын энэхүү банканд АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама анхаарлаа төдийлөн хандуулаагүй ч тус улс шинэ Ерөнхийлөгчтэй болж байгаатай холбогдуулан одоо ч гэсэн нэгдэх боломжтой.
Учир нь " Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Олон улсын хөгжлийн институт, бусад орнуудыг нэгтгэх бодлогоо өөрчлөөгүй" гэсэн тайлбарыг өгсөн байна. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний олон улс дахь нөлөөгөө нэмэгдүүлэх зорилгын нэг хэсэг болсон энэхүү банкны төв Бээжин хотноо байрлаж байгаа бөгөөд одоогоор тус банканд нийт 30 орон нэгдэх хүсэлт гаргаад байгаа аж. АДБХОБ өнгөрсөн жилд долоон улсын есөн төсөл санхүүжүүлжээ. 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк өнгөрсөн оны нэгдүгээр сард анх нээлтээ хийхээс өмнө АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама "ойрын холбоотон орнуудаа нэгдэх эсэхийг харзнах шалтгаанаар нэгдэхээс татгалзаж байсан" юм.
Харин АНУ-ын Ардчилсан болон Бүгд Найрамдах намын гишүүд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банканд ам сайтай байгаатай холбогдуулан тус банк шинэ засаглалтай хамтарч ажиллана гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн жилд л гэхэд Их Британи, Герман, Франц, Итали зэрэг улс нэгдсэнээр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны нэр хүнд нэлээд өсжээ. Үүгээр зогсохгүй АНУ-ын холбоотон орнууд болох Австрали, БНСУ, Канад зэрэг орнууд ч нэгдсэн байна. Харин татгалзсан байр суурьтай цөөн хэдэн орнуудын тэргүүн эгнээнд АНУ, Япон зэрэг улс багтаж байгаа юм.
Н.Номин-Эрдэнэ