Хүүхдийг үл хайхрах бол хүчирхийллийн нэг хэлбэр. Тэднийг хараа хяналтгүй үлдээсний улмаас ямар нэг аюул эрсдэлд орсон тохиолдолд эцэг эх, асран хамгаалагч хариуцлагыг нь хүлээх ёстой.
Нийгэмд "тэдгээр эцэг эхчүүдийг буруутгаж болохгүй, хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүйгээс, харж хандах хүнгүй улмаас аргагүйн эрхэнд үлдээгээд явсан" гэх өмөөрөх байр суурь давамгайлсан байдаг. Гэвч ямар ч тохиолдолд өөрийгөө бүрэн хариуцах чадваргүй насан дээрээ байгаа хүүхдээ эрсдэлтэй байдалд оруулаад орхисон томчуудыг зөвтгөх шалтгаан үгүй билээ.
Гэр бүлийн тухай хуульд “Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ” хэмээн заасан байдаг.
Гэтэл хайхрамжгүй аав ээжээс болж хүүхэд төрөл бүрийн аюул осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирох, насаараа хөгжлийн бэрхшээлтэй үлдэх, цаашлаад амь насаа алдахад хүрч байна.
ХАРИУЦЛАГАГҮЙ ЭЦЭГ ЭХИЙГ ТОРГОХ, ТОДОРХОЙ ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ШИЙТГЭНЭ
Харин эцэг эх, асран хамгаалагч хүүхдэдээ хараа хяналт тавиагүйгээс хүүхэд нь эрсдэлд орсон тохиолдолд ямар хариуцлага үүрүүлэхийг хуульчлан заажээ. Хүүхдийн эрхийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Зөрчлийн тухай хуулиар, хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах ял, албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулиар тус тус тодорхойлно гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгажээ.
2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 16 дугаар бүлэг буюу Хүүхдийн эсрэг гэмт хэрэг хэсэгт:
Хуульд нэг нэгжийг 2000 төгрөг гэж заасан бөгөөд мөнгөн дүнгээр бодвол 900 мянгаас 10,8 сая төгрөгөөр торгох юм байна.
Бага насны хүүхдээ гэрт нь ганцааранг нь үлдээх, хүүхдийг хүүхдээр харуулж хамтад нь цоожилж орхих эсвэл эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас
- түлэгдэх
- цахилгаанд цохиулах
- хахах
- цонхоор унах,
- усны сав руу унах
гадаа харгалзах хүнгүй орхисноос
- худаг болон жорлонгийн нүх рүү унах
- нохойд хазуулах
- голд живэх
- гэмт этгээдийн золиос болохоос эхлээд төрөл бүрийн санаанд оромгүй аймшигтай осол аюулд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гардгийг цагдаагийн байгууллага анхааруулж байна.
ХҮҮХЭД ГЭМТ ХЭРЭГТ ӨРТӨЖ БАЙНА
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар цагдаагийн байгууллагад 416 хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон болон насанд хүрээгүй хүнээс 140 гэмт хэрэг үйлдсэн талаар статистик мэдээнд бүртгэгдсэн байна.
Цагдаагийн байгууллагаас "Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн сарын хугацаатай зохион явуулж байна.
Хүүхэд хамгаалах хуульд “Эцэг, эх, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхэдтэй холбоотой эрх, үүргээ урвуулан ашиглах, хүүхдийг үл хайхрах, дарамт, хүчирхийлэл, мөлжлөгийн бүх хэлбэр, аливаа гэмт хэрэг, зөрчлөөс хамгаалах арга хэмжээг авна” буюу хүүхдийг төрсөн цагаас эхлээд 18 нас хүртэл нь эрүүл мэнд, соёл хүмүүжил боловсролд нь эцэг эх, асран хамгаалагч анхаарч, хариуцаж, хамгаална гэж заасан байдаг.
Тэгвэл таны хүүхэд яг одоо хаана юу хийж явна вэ? Та хүүхдэдээ анхаарал тавьж чадаж байна уу?

Арга хэмжээний үеэр алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, таслан зогсоох, илрүүлэлт, шийдвэрлэлтийг ахиулах, хараа хяналтгүй, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгааг хийж, тэдэнд тусламж үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах зэрэг ажлуудыг улсын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ХАРГАЛЗАХ ХҮНГҮЙГЭЭР ОРОЛЦУУЛСАН БОЛ
2017 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол торгох шийтгэл оногдуулна гэж заажээ.
Мөн бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсны улмаас зөрчил гарсан бол тухайн асран хамгаалагчийг 100 мянган төгрөгөөр торгоно хэмээн заасан байна. 2015 онд зам тээврийн ослоор 54 хүүхэд амиа алдсан бол Гэмтэл согог, судлалын үндэсний төвд 3000 гаруй хүүхэд ирсэн байна.
ХҮҮХДИЙГ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АВЧ ЯВАХ
- Эцэг, эхчүүд бага насны хүүхдийнхээ биеийн хэмжээнд тохирсон суудал, бүсийг хэрэглэж сурах
- Замын хөдөлгөөний дүрмэнд заасан 5-с доош насны хүүхдийг урд суудалд суулгахгүй байх, суудлын бүс хэрэглэж байх заалтыг байнга баримтлах
- Хүүхдээ тээврийн хэрэгслээр зорчих үедээ байнга суудлын бүсээ бүсэлж байхыг сануулах, хэвшүүлэх. Энэ нь авто тээврийн хэрэгслийн арын суудалд суухад ч гэсэн байнга баримтлах ёстой зан үйл юм.
- Олон нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үедээ хүүхдээ суудалд суулгаж явах, сул суудал байхгүй тохиолдолд авто замын донсолгоо, огцом эргэлт, зогсолт зэрэг шалтгааны улмаас унаж бэртэхгүйн тулд бариулаас сайн барьж зогсож байхыг сануулж, хамт явах үедээ биеэрээ үлгэрлэн сургах
- Хүүхдээ тээврийн хэрэгслээр зорчихдоо үргэлж баруун гар талын хаалгаар буюу авто тээврийн хөдөлгөөнгүй талаар бууж, сууж сургах /Эх сурвалж: Замын хөдөлгөөний удирдлагын төв/