Шведийн Вант улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яам болон Швед дэх Залуучуудын холбоо хамтран “Утааны эсрэг хамтдаа-Скандинавын орнуудын технологийн дэвшлийг Монголд” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан зарлажээ.
Хилийн чанадад суугаа залуус “Утааны эсрэг хамтдаа” аяныг өрнүүлж Улаанбаатар хотынхоо утааг бууруулах чиглэлээр сэтгэл гарган ажиллаж эхэллээ.
Аяны хүрээнд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсний эхнийх нь Скандинавын орнууд байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрхэн ажилласан, утааны эсрэг авсан арга хэмжээ хэрэгжүүлсэн туршлага, шилдэг техник технологийг судлан Монголд хэрэгжүүлж болохуйц тодорхой санал, санаачилга бүхий илтгэлийн уралдааныг зарлаж буй энэ уралдаан юм.
Илтгэлийг энэ сарын 15-наас эхлэн сарын хугацаанд Скандинавын орнуудад амьдарч буй монголчуудынхаа дунд зарлажээ.