Нидерландын галт тэрэгнүүд бүгд салхины эрчим хүчээр ажилладаг болж, төлөвлөгөөнөөс нэг жилийн өмнө зорилгодоо хүрчээ.
Тус улсын бүх галт тэрэг цахилгаан эрчим хүчээр ажилладаг бөгөөд шинээр байгуулсан салхин сэнсний станцуудын ачаар энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн бүгд салхины эрчим хүчийг ашигладаг болсон аж.
Хөрш орнуудаасаа сэргээгдэх эрчим хүч худалдан авч, байгалийн хийн цахилгаан станцууд ашиглах болсон Нидерланд нэмэлт салхин сэнсний станцууд байгуулснаар галт тэрэгний системийг дангаар нь хангах боломжтой болжээ.
Нидерландын NS галт тэрэгний компани 2016 онд нийт галт тэрэгнийхээ 75 хувийг салхины эрчим хүчээр хангаж байсан бөгөөд 2018 он гэхэд 100 хувь болгох зорилго тавьсан хэдий ч өнгөрсөн долоо хоногт зорилгодоо хүрсэн аж.