Улаанбаатар хотын гэр хорооллын суурьшлын бүсийг үүнээс хойш тэлэхгүй хэмээн нийслэлийн Засаг дарга С.Батболд хэллээ.
Тэрбээр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сар хүртэл зогсоох захирамжийг гаргасан. Энэхүү шийдвэр нь Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг тэрбээр өнөөдөр хийсэн мэдээллийнхээ үеэр хэллээ.
"Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоох захирамж гарсан. Нийслэл нийтдээ 400 гаруй мянган га талбайтай. Үүний 35 206 га талбайд гэр хорооллын суурьшлын бүс байна.
Хэдийгээр нийслэлийн ерөнхий төлөвлөгөө байдаг боловч гэр хорооллыг тэлсээр байна. Төлөвлөгөөгүй гэр хорооллын тэлэлт агаарын бохирдлыг гамшигт байдалд хүргэхэд их нөлөөлсөн. Тиймээс 35206 га газраас цааш гэр хороооллын суурьшлын бүс байхгүй байхаар тогтоож байна.
Шинэ суурьшлын бүсийг Багануур, Багахангай, Налайх, Төв аймагт бий болгож, ус цахилгаан, хурдны замын асуудлуудыг шийдэх болно. Үүнээс хойш хотод нүүж ирээд гэр хорооллын аль нэг захад гэр барьж суурьшдаг ийм байдлыг эцэс болгоно" гэлээ.
Зургийг: mpa.mn