НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан “Агаарын бохирдол хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх тайланд дурьдсанаар Монгол Улсад 2015 онд ганцхан жилийн дотор 0-5 насны 435 хүүхэд хатгалгаагаар нас барсан харамсалтай мэдээ байна. Дотооддоо мөргөлдөөнтэй байгаа Афганистан, Иран, Ирак зэрэг улсуудад хүртэл ийм тоо гардаггүй.
Гэр хорооллын яндан бүрээс гарч байгаа түүхий нүүрсний хорт утаа бидний үрсийн уушиг бие эрхтэнд цаг минут бүрт нэвчиж, хордуулж эд эсийг нь үхүүлж эрүүл мэндийг нь сүйтгэж байна.
Агаарын бохирдолтой тэмцэхэд үе үеийн төр, Засгийн газрын удирдлагууд арга хэмжээ авч байсан дорвитой шийдэлд хүрэлгүй аргацаасаар байгаа юм.
Тэгвэл иргэдээс агаарын бохирдлын эсрэг хэрхэн тэмцэх талаарх санал санаачлагуудыг олон нийтийн сүлжээгээр дамжуулан цацаж эхэллээ. Бид дараах байдлаар тэдгээр саналаас эмхэтгэн хүргэж байна.
1.Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах. Үүний тулд хөдөө орон нутгаа яг Улаанбаатар шиг хөгжүүлэх. Бүх аймагт их дээд сургууль, том эмнэлэг, цэцэрлэгт хүрээлэн байгуулах. Ингэснээр хот руу ирэх шилжилт хөдөлгөөн багасна.
2. Нүүрс түлдэг яндангуудаас татвар авах
3.Утаа сорох хоолой байгуулах. Мөн зарим иргэн утааг үлээх сэнснүүдийг хотын салхины дээр байрлуулах саналыг гаргаж байна.

4.Манайх шиг гурван сая хүн амтай улсад 21 аймаг хэрэггүй. Харин эсрэгээрээ төрийн бодлогоор хөдөө орон нутагт суурьшигчдад татварын хөнгөлөлт үзүүлэх аль эсвэл хотын татварын хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй. Дархан, Эрдэнэтийг хотын статустай болгон бодлогоор дэмжиж зах зээлд өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөдөө орон нутаг руу компаниа нүүлгэвэл татварын хөнгөлөлт үзүүлэх. Орон нутаг руу шилжин явж буй иргэдэд халамжийн мөнгийг илүү олгох гэх мэт аргаар Улаанбаатар хотын төвлөрлийг багасгаж, утаатай тэмцэх хэрэгтэй.
5.Улаанбаатар хот дахь цэцэрлэгт хүрээлэнгийн тоог нэмэх. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс гадна хамгийн багадаа дүүрэг бүрт нэг ийм хэмжээний цэцэрлэгт хүрээлэн байгуулах.
6.Мөнгөгүй гэдэг шалтгаанаар барилга барьдаггүй, хот барьдаггүй, инженерийн шийдэл бүхий дэд бүтэц бүтээн байгуулдаггүй хэрнээ утаа багасгах, утаагүй зуух болсон болоогүй тендер гэж хэдэн зуун тэрбумаар нь цацдаг. Үүний оронд дээр хөрөнгөө Европ маягийн хөөрхөн жижиг хотууд барихад зарцуулах хэрэгтэй.
7.Энэ зун дулаалгын ажлыг хийхэд дэмжлэг үзүүлэхийг төрөөс шаардах хэрэгтэй. Дулаалгын материал үйлдвэрлэгчид болон дулаалга оруулж ирдэг, хийдэг компани хувь хүмүүсийг төрөөс татвараар дэмжих, урамшуулах, иргэдэд хөнгөлөлттэй үнээр дулаалга хийлгэх нөхцөл бололцоог нээж өгөх, дулаалга хийх хүмүүст татаас өгөх гэх мэт арга хэмжээг авах хэрэгтэй. Ялангуяа утаа ихтэй бүсэд байдаг, хороо, хороон дарга, ажилтнуудыг энэ ажилд онцгойлон анхаарч үүрэгжүүлэх, албажуулах ажлыг зохион байгуулах хэрэгтэй.
8.2017 оноос гэр байшиндаа дулаалга хийх айлд хөнгөлөлттэй зээл олгодог болмоор байна. Хувийн орон сууц, гэрт амьдардаг болон хувийн байшин барихаар төлөвлөж байгаа хүмүүст таны утааг арилгахад оруулах хувь нэмэр бол гэр, байшингийнхаа дулаан алдагдлыг эрс багасгах гэдгийг сайтар ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ таны гэр дулаан алдагдал ихтэй бол тэр хэрээр таны мөнгө утаа болон хувирч байна гэсэн үг.
9.Улаанбаатар хотод борлогдохгүй байгаа бэлэн орон сууцнууд дутуу барилгууд зөндөө бий. Гэтэл орон сууцанд орох хүсэлтэй гэр хорооллын олон ч иргэд байна. Эдгээрийг уян хатан нөхцөлөөр иргэдэд борлуулах. Барилгын компани, гэр хорооллын иргэд, арилжааны банкууд, төр дөрөвийн дундах зөв менежмент итгэлцэл гамшиг болсон утааг алга болгоно.
10.Нийслэлийн нийт өрхийн 60 хувь нь гэр хороололд аж төрдөг. Иймээс зөвшөөрөлгүй айл өрхүүдийг албадан нүүлгэх гэх мэт арга хэмжээ авах шаардлагатай.
11.Иргэдийн худалдан авах чадварт тохирсон нийтийн байруудыг цаг алдалгүй маш олноор барих хэрэгтэй. Энэ нь шууд худалдан авах, түрээслэх гэсэн хоёр хувилбартай.
12.Хамгийн ойрын хугацаанд авах арга хэмжээ бол түүхий нүүрс, утаа их ялгаруулдаг автомашин, хог хаягдал, дугуй шатаахтай тэмцэх.
13.Томоохон үйлдвэр болон яамдуудыг хотоос гаргах. Сум суурин газрын амьжиргааг дээшлүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, цэцэрлэг сургуулийн хүрэлцээг хангах. 21 аймгийн иргэд үндсэн бүртгэлтэй газраа оршин сууж, сум суурингаа хөгжүүлж буй иргэдийг урамшуулах.
14.Орон нутагт буй иргэдийг малжуулах, нэг удаа буцалтгүй тусламж олгодог байх. Нийслэлийг аймгийн төвтэй холбосон төмөр зам барих, төвлөрсөн халаалтыг нь шийдэж өгөх.
15.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар болон бусад хот суурин газарт сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрүүдийг эрчим хүчний төвлөрсөн сүлжээнд холбон ашиглах үйл ажиллагааг өргөжүүлэн, сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг шат дараатайгаар нэмэгдүүлэх хэрэгтэй.
16.Агаарын бохирдлын асуудлыг өвлийн улиралд л хөнддөг. Гэхдээ бид утаатай өвөл ч, зун ч тэмцэх хэрэгтэй.