Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өвлийн амралтыг сунгах асуудлыг түр хойшлуулах тухай мэдэгдсэн байна.
Иймд Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэгийн сурагчдын амралт сунгах талаарх албан бичгийг сурагчдын амралт дуусахын өмнө зөвшилцөн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд хариу болгон мэдэгджээ.
Сурагчдын өвлийн улирлын амралт нэгдүгээр сарын 19-ний өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд халдварын тархалт цаг үеийн байдалтай уялдуулан амралт дуусахын өмнө дахин зөвшилцөн шийдвэрлэхээр болжээ.
Нийслэлийн Засаг дарга С.Батболдод хариу албан тоотдоо нийслэлийн төр захиргааны байгууллага нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг салбар яамтай хамтран зохион байгуулж байгаа илэрхийлжээ.
Мөн Нийслэлээс харьяа дүүргийн нэгдсэн эмнэлгийн ачаалал, эмнэлгийн тоног төхөөрөмж, бага хэрэгслийн эрэлт хэрэгцээ их байгаа бид өөрсдийн нөөц боломжоор шийдвэрлэн ажиллаж байгаагаа танилцуулсан байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс