“АН-ыг төр барьж байх хугацаанд олон нийт өнөөдөр дайрч байсан шигээ утаагаа шийд гэж дайрсан бол бид ажиллах байлаа” гэх утга бүхий жиргээг УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл бичжээ.
Эндээс УИХ, Засгийн газрын гишүүд, шийдвэр гаргагчид утааны зовлонг огт мэддэггүй гэдгийг харж болно. Тэд зайсан дахь хаусдаа заларчихаад, Засгийн газрын ордонд өдөржин хоргодчихоод, бусад үед нь гадаадад айлчилчихна.
Гэтэл энгийн иргэд хоолой хорсгосон утаан дундуур алхалж, үрс нь утааны гай зовлонг бяцхан биедээ үүрэн өвчилж, уйлж, хорвоог орхиж байна. Эмнэлэгт дайн болж буй мэт газраар зулж, ээжүүд нулимс урсган, аав нар олсон хэдийгээ үр хүүхдүүдийнхээ эмчилгээнд зарцуулж байна. Боломжтой нэг нь хүүхдүүдээ орон нутаг руу “цөлж”, эхнэр нөхрүүд тус тусдаа амьдарч эхэллээ. Утаанаас болоод гэр бүл хамтдаа амьдарч чадахаа байсан гэхээр дэндүү гунигтай биш гэж үү?
Утаанаас болоод гэр бүл хамтдаа амьдарч чадахаа байсан гэхээр дэндүү гунигтай биш гэж үү?
Хүүхдүүд амиа алдаж, хөгшид үрэгдэж байхад дарга нар л “энэ бол гамшиг биш” гэж хэлж чадна.
Гэвч одоо бидэнд өнгөрснөө нэхэн санаж, утаа юунаас болоод байна, ямар хортой байна гэж судлаад суух цаг зав үлдээгүй. Өнгөрсөнтэй тооцоо хийе гэхдээ дараа. Харин одоо утаагаа багасгадаггүй юмаа гэхэд “крантаа хаах” шийдвэрүүдийг яаралтай гаргаж, нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллах болсон.
Агаарын бохирдол 2016 онд 2015 оноос 30 хувиар нэмэгдсэн байна. Хэрвээ хойтон дахиад 30 хувиар нэмэгдэх юм бол агаарын бохирдолтой “холбоотой” өвчнөөр амиа алдах биш, агаарын бохирдлоос шууд шалтгаалан үхцгээх болно.
Яг ийм цаг үед улстөрчид элдэв шийдвэрээрээ сурталчилгаа хийж, аль нэгэн нам, улстөр, ашиг сонирхол хөөцөлдөх нь дайн болж байхад эх орноо худалдахаар тохироо хийж байгаатай л адил.

Гэхдээ энэ жил амжилттай. Иргэд “уурлаж” эхэлсэн. Тэд мэлхийг амьдаар нь чанаж байхад мэдэхгүй байсаар үхдэгтэй адил байхыг хүсэхгүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нэгдэж эхэлсэн. Ээлжилж төр барин “би чи, манайх танайх” хэмээн талцдаг улстөрчдийн ашиг харсан увайгүй үйлдлүүдийг дуугүй тэсч тэвчээд сууж чадахгүй гэдгээ мэдрүүлж байна. Өнөөдрийг хүртэл утаа мэт замхруулсан 135 тэрбум төгрөгийг үрж зарж байхад дуугүй байсан шигээ хойшид зүгээр суухгүй гэдгээ илэрхийллээ. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэж буй хэвлэл мэдээллийн байгууллагууддаа баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд өнгөрсөн жилүүдэд зөвхөн өвлийн улиралд утаа, агаарын бохирдлын талаар бичиж нийтэлдэг байсан бол энэ жилээс бүтэн жилийн хугацаанд энэ сэдвийг орхилгүй хөндөхөөр төлөвлөцгөөж байна.
Олон нийт болон хэвлэл мэдээллийн байгууллагын шахалтын дор энэ удаагийн эрх баригчид нааштай шийдвэр гаргаж буйг дурдах нь ёстой.
Бид цаашид хорт утаагаар амьсгалж, чимээгүй үхэлд дасан зохицож амьдрахыг хүсэхгүй байна. Олон жил дуугүй харж суулаа. Одоо болсон. Төрийн эрх баригчид та бүхэн иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүрэгтэй. Тэр үүргээ сайтар биелүүлэхийг бид шаардаж байна.