Утааны талаар ТОЙМЛОХОД

Сэтгүүлч А.Наранцацрал

2017-01-13 11:40 GMT+8

Сүүлийн 10 гаруй жил нийслэлчүүдийн толгойны өвчин болсон агаарын бохирдлын өнөөгийн нөхцөл байдал болоод иргэд, нийгэмд үзүүлсэн хор хохирол, эрх баригчдын утааг бууруулах зорилготой хийсэн арга хэмжээг тоймлон хүргэж байна.

Нөхцөл байдал

ДЭМБ-аас агаар дахь хорт бодисын хэмжээний дээд хязгаарыг 501 гэж заасан байдаг ч Улаанбаатарын агаарын чанарын индекс 2000-3000-т хүрч, аюулт хэмжээнээс 4-6 дахин ихэссэн.

Агаарын чанарын индекс 200-аас дээш байвал эрсдэлт бүлэг буюу жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд , хүүхдийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлнэ.

Агаарын чанарын индекс 200-аас дээш тохиолдолд амны хаалт зүүх, агаар шүүгч хэрэглэх хэрэгтэй.

Өглөө 07.00-11.00, орой 19.00- 02.00 агаарын бохирдол хамгийн их байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл агаарын бохирдлын хэмжээ гамшгийн хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрөв.

Нийслэлд 2015 оны байдлаар 218 мянган өрх гэр хороололд амьдарч байна.

Хор хохирол

2015 онд 0-5 насны 435 хүүхэд хатгалгаагаар нас барсан.

Сүүлийн жилүүдэд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдэж, нас барах шалтгааны эхний гуравт орж ирсэн.

Хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хатгаа.

Зөвхөн Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өсөлтгүй жирэмслэлтийн 400 орчим тохиолдол бүртгэгдсэн байна.

Уушгины хатгалгааны 80 хувь нь өвлийн улиралд тохиолдож байна.

Арга хэмжээ

Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв.

Утааны эсрэг ээж аавуудын холбооноос Засгийн газар, Хотын захиргааг шүүхэд өгнө.

Өнөөдрийн байдлаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 130-140 тэрбум төгрөг зарцуулсан.

2017 оны нэгдүгээр сарын 1-нээс цахилгааны шөнийн тарифыг тэглэлээ.

Энэ жил агаарын бохирдлыг бууруулахад 4 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн.

Нийслэл рүү шилжих хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1 хүртэл зогсоолоо.

Гэр хорооллын суурьшлын бүсийг тэлэхгүй.

Шинэ суурьшлын бүсийг Багануур, Багахангай, Налайх, Төв аймагт бий болгож дэд бүтцийн асуудлыг шийднэ.

Засгийн газар зуух шинэчилж агаарын бохирдлыг бууруулах бодлого баримтлахгүй.

БНХАУ-ын хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан 50 сая ам.долларын 50 сая ам.долларын хөрөнгөөр орон сууцжуулах асуудлыг шийднэ.

Гэр хорооллын нийт 170 мянган өрхөд буюу 95 хувьд нь сайжруулсан зуух тарааж, хөнгөлөлттэй үнээр заржээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 246 санал өгсөн байна.

Дээшээ