Хот бараадсан төвлөрөл саарахгүй байна хэмээн эрх баригчид гомдоллодог. Угтаа бол энэхүү төвлөрлийг сааруулах гарц нь орон нутгийн төсвийн хуваарилалт юм. Орон нутгийн төсөв улам бүр багасах тусам хот руу тэмүүлэх их нүүдэл зогсолтгүй үргэлжлэнэ гэдгийг судлаачид анхааруулдаг. Эдийн засагч, судлаачдын дүгнэснээр улс орны төвлөрсөн байдлыг илтгэдэг гол үзүүлэлт нь улсын төсвийн орлого болон ДНБ-д эзлэх орон нутгийн төсвийн орлого аж.
Улс орнуудын төсвийн зарлагын нийт дүнг дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан харьцаагаар эдийн засаг дахь төрийн оролцоог тодорхойлдог. Энэ үзүүлэлт хэдий өндөр байх аваас эдийн засагт төрийн оролцоо зохицуулах үүрэг их байдаг. Ингэж төр эдийн засагт хэтэрхий хутгалдах нь орон нутгийн хөгжлийг чөдөрлөх сөрөг талтай. Тиймээс орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах, тухайн аймаг, бүсийн удирдлагад тодорхой хэмжээний эрх мэдэл олгох явдал юм. Гэвч манай улсад өнөөдөр энэ байдал аль хэдийнэ алдагдсан. Аймаг, орон нутаг руу хуваарилах төсөв сүүлийн жилүүдэд байнга буурсаар. Нөгөөтэйгүүр, Засаг даргад агентлагуудын дарга нарыг томилох, хянах эрх мэдэл хомс байдаг нь хөгжлийн гол тээг болдог талаар хөндөх боллоо.
Уг нь бүс нутаг муж руугаа төсөв хуваарилалт, эрх мэдэл олгож чадсан улс орон хөгждөгийг гаднын жишээнээс харж болно. Бүс мужуудад төсвийн бие даасан байдлыг тогтоож чадсан Украйн улс л гэхэд дэлхийд жишээ болохуйцаар хөгжиж буйг судлаачид мөн тэмдэглэжээ.
Төсөв, захиргааны эрх мэдлээр дулимаг Засаг дарга нар орон нутгийг хөгжүүлэх үү
Манай улс нэг үе бодвол Төсвийн шинэ хуулийн дагуу орон нутгийн төсвийн хараат байдлыг халсан. Гэвч төвлөрсөн төсвийн бодлого хэрэгжиж байгаа цагт асуудал бүрэн шийдэгдэх боломж хомс байгааг аймгийн удирдлагууд хэлж байв.
“Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг батжуулж, хүн амд нь тохирсон төсөв хуваарилснаар хот руу чиглэсэн төвлөрөл саарна. лсын эдийн засаг хөгжих таатай орчин бүрдэнэ” гэж судлаач Ж.Билэг- Орших тэмдэглэсэн байдаг. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа ч цаашдаа орон нутгийг хөгжүүлэхэд анхаарах шаардлага тулгарч байгааг бас сануулсан юм.
ТАНАЛТААС ҮҮДЭЛТЭЙ СӨРӨГ ШИЙДВЭР
Хэдийгээр аймаг, суманд орон нутгийн хөгжлийн сан байдаг ч энд төвлөрөх мөнгийг тэр бүр бүрдүүлж чаддаггүй талаар Засаг дарга нар ярьж байлаа. Аймгуудын төсвийн хэмжээ хүн амынхаа тоотой нийцэхгүй, харилцан адилгүй байгаа. Жишээлбэл, Завхан аймаг л гэхэд Улаанбаатараас 984 километрийн зайтай бөгөөд 70 мянга орчим хүн амтай. Алслагдсан бүс гэдэг утгаараа улсаас хамгийн их татаас авдаг аймгуудын нэг. Уул уурхай бараг байхгүй тул орон нутгийн хөгжлийн санд мөнгө төвлөрүүлэх бас боломжгүй байдаг аж.
Тус аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Манай аймаг төвлөрсөн болон баруун бүсийн зах зээлээс мөн 1000 километрийн зайд оршдог. Газар нутаг том, сум хоорондын зай хол учраас хөгжихөд бас амаргүй бүс. Өнгөрсөн жилийн байдлаар нэлээд өртэй байсан. Энэ асуудлыг шийдсэн. Боловсролын байгууллага 1.4 тэрбум төгрөгийн өртэй байсныг дарлаа. Орон нутгийн төсөв 677 сая төгрөгийн өртэй байсан. Үүнийг бүрэн шийдвэрлээд байна. 500 гаруй сая төгрөгийн өрийг дотоод нөөц боломжоороо зохицууллаа. Зуу гаруй сая төгрөгийн өрийг улсын татаасаар шийдсэн. 2017 оны төсвийг нийтийн жишгээр батлууллаа. Урсгал зардал бага зэрэг буурсан үзүүлэлттэй байна. Сайн зардлыг дэмжиж, үр ашиггүй зардлыг хэмнэх бодлого барьж байгаа.
Орон нутгийн хөгжлийн сангийн орлого 2017 онд эрс буурсан. Энэ бол үнэхээр харамсалтай. Өнгөрсөн жил 4.1 тэрбум төгрөг зарцуулсан. Ирэх онд 1.9 тэрбум болж, хоёр дахин буураад байна. Энэ бол орон нутгийн эрх мэдлийг хязгаарласан сөрөг шийдвэр. Орон нутгийн хөгжлийн санг бууруулсан нь маш буруу. Цаашдаа төвлөрлийг сааруулахын тулд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийг өнгөрсөн оныхоос бууруулахгүй хэмжээнд байлгаж байж хөгжилд тус дөхөм болно.
Мөн орон нутгийн эрх мэдлийг сайжруулахын тулд босоо удирдлагатай нэгжийн тоог цөөрүүлэх нь чухал. Аймагт үйл ажиллагаа явуулж буй нэгжүүдийн 60 хувийнх нь удирдлагыг яамдаас томилдог. Ийм босоо удирдлагын тогтолцооноос болоод аймгийн удирдлагын зүгээс хяналт тавих, үүрэг өгөх боломжгүй байдаг. Энэ тогтолцоог халахгүйгээр орон нутгийн эрх мэдлийг яриад нэмэргүй. Үйлдвэр хөгжөөгүй хэрэглээний аймаг учраас татаас өндөртэй аймгийн нэг. Цаашдаа ч улсын татаасыг нэмэх шаардлагатай гэж үздэг” гэлээ.
САНГИЙН ЯАМАНД ТӨВЛӨРҮҮЛЭХ МӨНГИЙГ НЭМСЭН НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЧӨДӨРЛӨВ
Харин Монголын хамгийн том газар нутагтай Өмнөговь аймгийн хувьд байдал өөр. Учир нь тус аймаг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг цөөн аймгуудын тоонд ордог. Тус аймаг 62000 мянган хүн амтай, жилийн төсөв нь 103 тэрбум төгрөг. Энэ төсвөөс 27 тэрбумыг улсад төвлөрүүлж, бусдыг нь бүтээн байгуулалтад зарцуулах төлөвлөгөө боловсруулжээ. Завхан, Өвөрхангай зэрэг аймгийг бодвол хөгжих боломж хамгийн өндөр бүс нутаг юм.
Орон нутгийн төсвийн бие даасан байдал, удирдлагын эрх мэдлийн талаар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарын байр суурийг сонслоо. Тэрбээр “Төсвийн тухай хуулийн дагуу орон нутагт авч үлдэхийг нь улам багасгаад, Сангийн яаманд тушаах хувийг нь нэмэгдүүлсэн. Тухайлбал, өнгөрсөн жил манай аймаг улсын төсөвт 16 тэрбум төгрөг төвлөрүүлэх даалгавартай байсан. Гэтэл 2017 онд 28 болгож өсгөлөө. 2016 онд орон нутагт 44 тэрбум төгрөгийн ажил хийх төлөвлөгөөтэй байсныг 16 тэрбум болтол бууруулсан. Ийм байдлаас болоод ирэх жилүүдэд хөрөнгө оруулалтын ажлыг харьцангуй бага хийх төлөв харагдаж байна.
Аймгийн Засаг дарга нарт төсөв зарцуулах эрх мэдэл тун бага. Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 22 агентлагийн дарга нар яамнаас хуваарилсан төсвийг өөрсдөө зарцуулдаг. Орон нутгийн хөгжлийн сан гэж хэдэн төгрөг хуваарилж өгдөг байсан.
Нэг суманд 100-200 сая төгрөг хуваарилчихдаг байлаа. Гэтэл үүнийг хассан. Ашигт малтмалын хуулийн дагуу газрын баялгаас олсон орлогынх нь 30 хувийг орон нутагт үлдээдэг байсан. Гэтэл хасаад 10 болгочихлоо. Нэг сум 50-100 сая төгрөг хуваарилж байгаа. Энэ мөнгөөр дорвитой ажил хийх боломжгүй. Сүүлийн үед далд уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр иргэд ажилтай болж, амьдрал дээшлэх бололцоо бүрдэж байна” хэмээв.
ТӨВЛӨРИЙГ СААРУУЛАХЫН ТУЛД ТӨСӨВ, ЗАХИРГААНЫ ЭРХ МЭДЛИЙГ ОЛГОХ ЁСТОЙ
Улаанбаатарт хамгийн ойр хөгжих боломжтой бүс нутгийн нэг бол Өвөрхангай аймаг. Тус аймгийн хувьд сүүлийн жилүүдэд хөгжил харьцангуй сайжирч байгаа ч улсаас өгдөг төсөв мөн л бусдын жишгээр буурсан үзүүлэлттэй байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд орон нутгийн хөгжлийн сан, төсвийн эрх мэдлийн талаар “Манай аймаг уул уурхай хөгжсөн Өмнөговийг бодвол бараг хоёр дахин илүү хүн амтай. Энэ жил хүн амын тоо 133 мянга хүрлээ.
Яамнаас томилогдсон хүн нутгийн удирдлагад захирагддаг зарчим алга
Төсвийн бие даасан байдлыг орон нутагт олгосон гэж ярьдаг боловч үнэн хэрэг дээрээ жилээс жилд аймгуудын төсөв буурч ирсэн. 2013 онд манай аймагт 14.3 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд хуваарилж өгч байсан. Үүнийг сумдад хуваарилж, тулгамдсан бүх асуудлаа шийдсэн. Гэвч жилээс жилд төсөв буурсаар энэ жил 1.4 тэрбум болж, 10 дахин багаслаа. Орон нутгийн хөгжлийн сантай болгож, удирдагуудад эрх мэдэл олгосон нэртэй боловч тийм биш. Энэ жилээс орон нутгийн хөгжлийн сангаас зарлага санхүүжүүлдэг боллоо.
Хөгжлийн сан гэж мөнгөтэй газар байхад орон нутгийнхан ажил хийхгүй байна гэсэн хардлага нийгэмд байдаг. Үнэндээ тийм ч их мөнгө төвлөрөөд байгаа зүйл алга. Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам жилд 12 худаг гаргаж өгдөг байсан бол хөгжлийн сангийнхаар мөнгөөр хий гээд нэг ч хөрөнгө оруулалт шийдэж өгөхөө больсон. Ингээд орон нутаг дунд нь хэлмэгдэж, ажил цалгардаж байна. Уул уурхай олонтой аймгуудад санд мөнгө төвлөрүүлэх боломжтой. Тэгэхээр байгалийн баялаг багатай газар төрсөн нутгийнхан хохирч байна.
Цаашдаа газар нутаг, хүн амд нь тохирсон татаас өгч байх нь зөв болов уу. Төвлөрлийг сааруулахын тулд төсвийн эрх мэдэл, захиргааны эрх мэдлийг олгох ёстой. Босоо удирдлагын тогтолцооны дагуу яамнаас томилогдсон хүн орон нутгийн удирдлагад захирагддаг зарчим алга. Заавал байгалийн баялагтай хүмүүс ахиу мөнгө авдаг зохицуулалтыг халах хэрэгтэй” гэлээ.
Манай улсын орон нутгийн байдал Засаг дарга нарын хэлсэн шиг байхад бүс нутаг хөгжих бололцоогүй гэдгийг судлаачид хэлж байна. Тиймээс цаашид босоо удирдлагын тогтолцоог хэвтээ болгох, төсвийн бие даасан байдлыг илүү сайжруулах шаардлага тулгарч буй юм. Ийм зохицуулалт хийснээр орон нутаг хөгжих, хот руу биш хөдөө рүү тэмүүлэх иргэдийн тоо нэмэгдэх сайн талтай хэмээн тэд үзэж байна.
Б.Гандолгор