Монголын хөрөнгийн бирж даваа гарагийн үнэт цаасны арилжаагаар нэг, хоёр болон гуравдугаар ангилалд бүртгэлтэй 14 хувьцаат компанийн нийт 35,552 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр есөн компанийн хувьцааны ханшид өөрчлөлт гарав.
Тодруулбал, дөрвөн компанийн хувьцаа өсөж, таван компанийнх буурав. Үүнээс “Хишиг уул” компанийн хувьцаа хамгийн өндөр буюу 8.81 хувиар өссөн бол “Тавантолгой” 1.87 хувь, “Бөхөг” 0.20 хувиар тус тус өсчээ. Хөрөнгийн биржийн индекс 846.01 нэгж болж 0.14 хувиар буурсан байна. Ингэснээр зах зээлийн үнэлгээ 1.43 их наяд төгрөгтэй тэнцлээ.
Харин хувьцааны багцын болон хоёрдогч зах зээл дээр Засгийн газрын бондын арилжаа хийгдсэнгүй.