АНУ-ын Европт байрлах цэргийн байнгын хүчний дараагийн ээлжний 4000 цэрэг ХБНГУ-д ирээд байгаа нь тодорхой нэг улсад буюу ОХУ-д өгч буй дохио хэмээн Пентагон онцолсон байна.
Пентагоны төлөөлөгч ахмад Жэфф Дэвис, “ОХУ Украин улсад халдсан явдал нь манай холбоотнууд болон хамтрагч нарыг түгшээж байна. Тэдний аюулгүй байдалд үүрэг хүлээж буйгаа бодитоор харуулах нь Европыг хамгаалах хамтын ажиллагааны чухал хэсэг юм” хэмээн өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн юм.
Форт Карсон баазаас гарсан явган цэргийн дөрөвдүгээр дивизийн 3-р бригад өнгөрсөн ням гарагт Бремерхавэн хотод иржээ. Тус бригад танк, цэргийн хуягт машин, их буу, ачааны тэрэг, чингэлэг зэрэг 2400 цэргийн техник хэрэгсэл авчирсан байна. Эдгээр техник хэрэгслийг Польш руу зөөх ба тэндээсээ Зүүн Европт байрлах цэргийн дасгал сургуулилт хийдэг долоон байршилд тараах аж.
Дээрх цэргийн бригад нь Европын бүс нутгийн аюулгүй байдалд үзүүлж буй америкийн хувь нэмэр ба оросын Ерөнхийлөгч Владимир Путинд өгч буй хатуу анхааруулга хэмээн АНУ- Европын хамтын цэргийн командлагч хурандаа Тим Рэй мэдэгджээ.
АНУ Европт цэрэг техникийн хүчээ нэмэгдүүлж байгаа нь Америк тус бүс нутагт газар, далай, агаарын оролцоогоо бататгах алхам юм. Тим Рэй, “Оросын түрэмгийллийг зогсоож, бидний холбоотон болсон улсуудын газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, Европын чөлөөт, амар амгалан байдлыг хадгалах гэсэн бидний хүчин чармайлт юм. Бид өөрсдийн техник технологио байршуулж, холбоотнууд болон хамтрагч нартайгаа хамтын сургалт хийж байна” хэмээн ярьсан байна.
АНУ тус бүс нутагт хийх дасгал сургуулилтынхаа хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилготой ба холбоотнуудтайгаа хамтран ажиллах, пуужингийн эсрэг хөтөлбөр болон хямралын эсрэг үйл ажиллагаандаа илүү анхаарах гэнэ.
Эх сурвалж: www.cnn.com