Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хугацааг сунгах, эсэх талаар Нийслэлийн боловролын газрын дарга Ж.Гантулгаас тодрууллаа.
-Сурагчдын амралтыг сунгаж магадгүй гэсэн мэдээлэл байна. Ийм шийдвэр гарсан уу?
-Гараагүй байна. Сурагчдын амралтыг сунгана гэдэг хүүхдийн сурах эрхэнд халдаж буй хэрэг. Тиймээс Нийслэлийн удирдлагууд болон эрүүл мэнд, боловсролын байгууллагын төлөөллүүд зөвлөлдөөд ханиад, томуугийн дэгдэлтийн мэдээллийг харж байж шийдвэр гаргахаар болсон.
-Сурагчдын амралтыг сунгаж, хүүхэд оролцуулсан олон нийтийн арга хэмжээг хориглохыг хүссэн албан бичгийг Эрүүл мэндийн сайд нийслэлийн Засаг даргад илгээсэн. Үүнд ямар хариу өгч байна вэ?
-Бид томуугийн дэгдэлтийн мэдээллийг эрүүл мэндийн байгууллагаас долоо хоног тутамд авч байна. Энэ долоо хоногийн мэдээлэлд дүгнэлт хийсний дараа сурагчдын амралтыг сунгах, эсэхээ шийднэ. Амралтын хуваарийн дагуу хичээл нэгдүгээр сарын 19-ний өдөр орох хэвээрээ байгаа гэв.