АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүний албыг хашсан найман жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэллээ. Чикаго хотын "Маккормик-плэйс" төвд өнөөдөр болсон үйл ажиллагааны үеэр тэрбээр ардчиллыг хамгаалахыг америкчуудад хандан уриалж, илтгэлийнхээ төгсгөлд нулимс дуслуулсан хэмээн ВВС агентлаг дамжууллаа.
Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл болон иргэдийн санхүүгийн тэгш бус байдал АНУ-д учирч буй гол заналхийлэл гэдгийг онцоллоо. Найман жилийн өмнөхтэй харьцуулахад АНУ бүх талаар илүү хүчирхэг улс болсон. Бие биеийнхээ үзэл бодлыг хүндэтгэн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байхыг бүх давхаргын америкчуудад тэрбээр уриаллаа.
Обама АНУ-ын төрийн тэргүүний хувиар сүүлчийн удаа үг хэлэх тус үйл ажиллагааг Цагаан ордонд биш Чикагод хийж байгаа талаараа "2008 онд анх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан гэдэг баярт мэдээг би Чикаго хотод байхдаа авч байсан. Цагаан ордонд үг хэлэхийн оронд би болон миний эхнэр Мишель Обама гараагаа эхэлсэн тэр газартаа буцаж ирэхийг хүссэн учир би Чикаго хотод Ерөнхийлөгчийн хувиар сүүлчийн удаа үг хэлэхийг хүссэн юм" гэжээ.
Тус үйл ажиллагаанд тэргүүн хатагтай Мишель Обама, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден гэргийн хамт оролцов. Мөн танхимд 20 мянга гаруй иргэн цугларсан байна.
Сануулахад АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп энэ сарын 20-нд тангаргаа өргөх юм.
Эх сурвалж: ВВС