Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат банкуудын холбоотой хамтран гэрийн цахилгаан халаагуур болон шөнийн тарифт тоолуурыг Ногоон зээлийн сангаас зээлээр авах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаараа мэдээллээ.
Тэрбээр өчигдөр болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд хийсэн мэдээллээ өнөөдөр танилцуулжээ.
Агаарын бохирдолтыг бууруулах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим арга хэмжээний талаар танилцуулсныг хүргэж байна.
Нийслэлийн агаарын бохирдол нь бидний амьдрах уламжлалт зан заншил, хэрэглэж буй түлээ түлш, хот суурин газрын хүн амын төвлөрөл зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан бий болж, олон арван жилийн туршид хуримтлагдсан асуудал болсон учир бид энэ байдлаас ангижрахын тулд богино, дунд, урт хугацаанд чиглэсэн олон талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байж нааштай үр дүнд хүрнэ.
Иймээс бид цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг 2017 ондоо багтаан яаралтай хэрэгжүүлэх, мөн дунд болон урт хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж ангилан авч үзлээ.
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛНА
1.Богино хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээг авч үзвэл:
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр 2016 оны гуравдугаар улирлын байдлаар Улаанбаатар хотын гэр хорооллын бүсэд 214,7 мянган өрх амьдарч байгаа бөгөөд үүнээс 92,8 мянган өрх гэрт, 121,9 мянган өрх байшин сууцанд амьдарч байна.
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн гэр хорооллын өрхөд цахилгааны тарифын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэж Засгийн газрын тогтоолыг гаргасан. Засгийн газрын энэхүү тогтоолыг дагалдуулан холбогдох бусад шийдвэр, журмыг батлан мөрдүүлж эхлээд байна.
Өнөөдрийн байдлаар гэр хорооллын нийт цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн 75 хувь буюу 110,8 мянган хэрэглэгч 2 тарифт тоолууртай бөгөөд эдгээр өрхийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны төлбөрийг бүрэн хөнгөлж байна.
Цаашид 2 тарифт тоолуургүй 36,4 мянган айл өрхийг тоолууржуулах, цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай ажиллагааг хангахад богино болон дунд хугацаанд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
- Агаарын бохирдлын эсрэг сан байгуулж, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээнд зориулах төсөв хөрөнгийн эх үүсвэрийг төвлөрүүлэх,
- Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж орон нутаг, салбар хоорондын үйл ажиллагааг дэмжих,
- Сайжруулсан түлшний үйлдвэрийн үйл ажиллагааг тогтворжуулж 2017 онд нийтдээ 23,0 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах,
- Агаарын бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөллийн талаар олон нийт, иргэдэд мэдээлэл бодит өгч, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн сурталчилгааны ажлыг зохион байгуулах,
- Автомашинаас ялгарах хорт утааг бууруулах, тортогийг барих шүүлтүүрийг автомашинд суурилуулах шаардлагыг тавьж, мөрдүүлэх,
- 110 мянган айл өрхийг 2.5 квт-ын чадалтай цахилгаан халаагч хэрэгслээр халаах техникийн боломжийг бүрдүүлсэн.
- Үүнээс 20 мянган айл өрхийг 4 квт чадалтай цахилгаан халаах хэрэгслийг ашиглах техникийн боломжийг бүрдүүлнэ.
- Одоо ашиглаж байгаа нам даралтын халаалтын 70 зуухны үйл ажиллагааг зогсоож, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбоно.
- Цахилгаангүй 5800 айл өрхийг 4 квт-ын чадалтай цахилгаан халаагуур ашиглах боломжтойгоор дэд бүтцийг бий болгож холбоно.
- Цахилгаан халаах хэрэгслийг ашиглах схем, аюулгүй ажиллагааны заавар, гарын авлагыг боловсруулж, хэрэглэгч бүрт түгээнэ.
ОЛОН ЖИЛИЙН НАСЖИЛТТАЙ ХУУЧИН АВТОМАШИНЫ ИМПОРТЫГ ҮЕ ШАТТАЙ ХЯЗГААРЛАНА
2.Дунд хугацаанд авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар:
- Агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоож, хамрагдах дүүрэг хороодын тоог нэмж, сайжруулсан зуухаар хангах, ахуйн хэрэглээнд угаасан нүүрс, боловсруулсан түлшийг ашиглахад иргэдэд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулж, түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар хязгаарлах,
- Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах, зохистой байршуулах, улмаар орон сууцжуулах ажлыг цаашид эрчимжүүлэх,
- Монгол гэрийг дулааны алдагдал багасгах технологийг дэмжиж ажиллах,
- Олон жилийн насжилттай хуучин автомашины импортыг үе шаттай хязгаарлах арга хэмжээ авах, нийтийн тээврийн автобусыг хийн түлшинд ээлж дараатай шилжүүлэх,
- Агаарын чанарын хяналт-шинжилгээг өргөжүүлж, суурин автомат суурин харуулын тоог нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотын хэмжээнд ажиллаж буй 160 халаалтын зуухыг буулган хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбох,
- Гэр хорооллын 68 мянган айл өрхийг 4 кВт чадалтай цахилгаан халаагуур ашиглах техникийн боломжийг бүрдүүлэх,
- Гэр хорооллын 43 мянган айл өрхийг сайжруулсан түлшээр хангах,
- Төвлөрсөн дулаан хангамжид холбогдох боломжгүй хэрэглэгчдийг хэсэгчилсэн дулаан хангамжид холбох байгалийн хийгээр ажилладаг шинэ эх үүсвэрийг барих туршилтын төсөл хэрэгжүүлнэ.
ТОДОРХОЙ БҮС НУТАГТ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭ, ХӨДӨӨ АЖ АХУЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
3.Урт хугацаанд (4-7 жилийн дотор) авч хэрэгжүүлэх шаардлагатай зарим арга хэмжээний талаар:
- Хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх замаар хүн амын 40 гаруй хувь нь нийслэлдээ төвлөрч байгаа өнөөгийн сөрөг үзэгдлийг халж, хүн амыг зохистой байршуулах, тодорхой бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, хөдөө аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,
- Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх,
- Нийслэлд төвлөрсөн болон хэсэгчилсэн дулаан хангамжийн бодлогыг хэрэгжүүлэх,
- Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөвхөн тогтоол шийдвэр биш бодитой үйл ажиллагаагаар бууруулах шаардлагатай. Үүний тулд бид агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зөв төлөвлөн цогц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд үүнд ихээхэн хэмжээний хөрөнгө, төсөв шаардагдахаар байна.
- Богино хугацаанд хэрэгжүүлэх гэр хорооллын эрчим хүч, дэд бүтцийг сайжруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнд ойролцоогоор 100,0 орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардагдана.
- Цаашид авах бусад арга хэмжээний талаар эрдэмтэн судлаачидтай сайтар зөвлөлдсөний үндсэн дээр тодорхой төлөвлөгөөг боловсруулан гаргаж, түүнд шаардагдах хөрөнгө эх үүсвэрийг нарийвчлан тооцоолох болно.
- Өвлийн улиралд гэр, орон сууц, албан тасалгаагаа халаахад зориулан шатааж байгаа түүхий нүүрс, бусад түлшнээс ялгарч байгаа утааны хор хөнөөл бидэнд ямар их үнэтэй тусч байгааг бид шат шатандаа ухамсарлаж ойлгох ёстой.
- Цаашид 1,3 сая гаруй хүн амтай томоохон хотын хөгжлийн төлөвлөлтийг алсын хараатай боловсруулж хэрэгжүүлэх, хүн амын орон сууцны бодлогыг зөв төлөвлөх, гэр болон байшин сууцны халаалтыг орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлээр бүрэн шийдвэрлэх зэрэг алсыг харсан, зарчмын шинэ шийдлүүдийг өнөөдрөөс гарган хэрэгжүүлэх ёстой юм.
- Агаарын бохирдол гэсэн энэхүү нийгэмд үүсээд байгаа сөрөг үзэгдэл нь бид бүгдийн оролцоотой үүсч, бүрэлдэж байгаа учраас бид энэхүү сөрөг үзэгдлийг хамтын хүчээр, бүх нийтийн оролцоотой бууруулах боломжтой.
Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс