Тусгаар тогтнол, эв нэгдэл намаас гаргасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцоруулах саналыг УИХ-ын гишүүн С.Жавхлан дэмжиж буйгаа илэрхийлэн, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлаар төсөл боловсруулж, өргөн барина гэлээ.
ТТЭН-ын дарга Г.Уянга "Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцоруулах үндэслэлүүд" гэсэн 12 зүйл бүхий албан бичгийг УИХ-ын дарга болон бүх гишүүдэд илгээжээ.
"Ерөнхийлөгчийг огцоруулах цорын ганц субьект бол УИХ. Иймээс УИХ-ын бүх гишүүдэд хандсан. Надтай санал нэг байна гэдгээ С.Жавхлан гишүүн илэрхийлсэн. С.Жавхлан гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд энэ асуудлыг цааш авч явж, төсөл боловсруулж танилцуулах, энэ асуудлыг ажил хэрэг болгоё гэж байгаад баяртай байна" хэмээн ТТЭН-ын дарга Г.Уянга хэллээ.
ТТЭН-ын дарга Г.Уянга УИХ-ын гишүүн байхдаа Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар байнгын хороонд хандаж байсан. Тухайн үед байнгын хороо энэ нь УИХ-ын хэлэлцэх асуудал биш хэмээн буцааж байжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан "Монголын ард түмэн Ерөнхийлөгчийг огцроосой гэж хүсч байна. Найман жилийн хугацаанд нэг хоногийнхоо, нэг сарынхаа цалингаас утааны хордлогод байгаа хүмүүст аяга сүү ч авч өгөх сэтгэл гаргаж чадаагүй Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс эхлүүлээд салцгаая гэж уриалмаар байна. Энэ хүнийг яаралтай огцруулж, дараа дараагийн хүмүүст хариуцлага тооцох хэрэгтэй" гэлээ.
Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлүүд:
Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэрийг хууль бусаар хувьчилсныг зохион байгуулсан. Хууль бусаар хувьчилсныг хаацайлж байгаагаараа Ерөнхийлөгч зохион байгуулагч гэдгээ баталж байна.
Хоёрдугаарт, Улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан Ж.Каплад Ерөнхийлөгч уучлал үзүүлж хууль зөрчсөн. Гэмт этгүүдэд уучлал үзүүлснээр Үндсэн хуулийг зөрчсөн юм.
Гуравдугаарт, Ерөнхийлөгч Рио Тинто компаниас байр авсан нь авилгын шинжтэй байна. 2012 онд Ерөнхийлөгч Брой хаус хотхоноос долоон тоот байрыг 36,396,000 төгрөгөөр хувьдаа хүлээн авчээ. Үүнийгээ Оюу толгой Олон улсын дэмжлэг үйлчилгээний оношоор гэсэн заалтаар хүлээн авсан байсан. Энэ баримтыг шалгах ажлыг хууль хяналтын байгууллага өнөөг хүртэл хийгээгүй байна.
Дөрөвдүгээрт, 2011 оны дөрөвдүгээр сард Рио Тинто компани Ерөнхийлөгчийн эхнэрийн удирддаг төрийн бус байгууллагад гурван сая ам.доллар хүртэлх хэмжээний хандив цуглуулах арга хэмжээг АНУ-д зохион байгуулсан нь авилга байж болох талтай.
Тавдугаарт, Найз Роберт Пэйнтэрд Монголын мөнгийг зувчуулсан байж болзошгүй. Оюу толгой компанид зөвлөгөө авахаар төсөвт 17.5 тэрбум төгрөг суулгаж, найз Роберт Пэйнтэр болон түүний эхнэрийн эзэмшлийн хуулийн компанид шилжүүлсэн байна.
Зургаадугаарт, санхүү эдийн засгийн хүндрэлээ тооцолгүй АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж, эдийн засгийн хүндрэлтэй энэ нөхцөлд дааж давахгүй дарамт учрууллаа.
Долоодугаарт, байнга төвийг сахих бодлого гэгчийг дур мэдэн зарлаж Монгол Улсын гадаад бодлогод хохирол учруулсан. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ-тай зөвшилцөлгүй дур мэдэн дэлхий дахинд зарласан нь манай улсын гадаад бодлогыг гажуудалд орууллаа.
Наймдугаарт, Монгол Улсыг нэгдмэл биш холбооны улс болгох бодлогыг баримталж байна. Монгол Улс нэгдмэл биш аймгуудын холбооны улс болох гэж байна.
Есдүгээрт, давхар дээлийг анх бий болгосон хүн. Ерөнхийлөгч Ерөнхий сайдаар ажиллах байх үедээ анх удаа давхар дээлийг санаачилж, Үндсэн хууль зөрчин Засгийн газраа бүхэлд нь УИХ-ын гишүүдээс бүрдүүлж байсан.
Арав, Ухаалаг төр гэгчээр төрийг хүчгүй болгох бодитой алхам хийсэн.
Арваннэг, Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлаа тайлагнах ёстой. Гэтэл найман жилийн хугацаанд ганц удаа УИХ-д ажлаа тайлагнасан.
Арванхоёр, Эрх мэдлийн хуваарилалтыг алдагдуулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх ажлаа үргэлжлүүлсээр байна.
Гэрэл зургийг Б.Бямба-Очир