Цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байна


2017-01-11 15:30 GMT+8

Нийслэлийн хэмжээнд цэргийн тоо бүртгэл 40 гаруй хувьтай байгаа талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 4-20-ны хооронд цэргийн тоо бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Цэргийн тоо бүртгэлд эрэгтэйчүүд 18-50, бэлтгэл офицерууд 60 нас хүртэл бүртгүүлэх заалттай байдаг.

Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар “Энэ удаагийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хүрээнд тодорхой зорилтуудыг тавин ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд өнөөдрийн байдлаар тоо бүртгэлд хамрагдах ёстой иргэдийн 41.7 хувь нь хамрагдаад байна. Бүртгэлийн ажил нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд энэ сарын 20-ныг хүртэл бүх өдөр ажиллаж, иргэдийг хүлээн авна. Өнгөрсөн онуудад санаатай, санамсаргүй байдлаар бүртгэлд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийг энэ жил ямар нэгэн торгууль, захиргааны арга хэмжээ авахгүйгээр бүртгэхээр болсон” гэв.

Мөн энэ жил цэргийн тоо бүртгэлд залуусын оролцоо өмнөх жилүүдээс өссөн, идэвхтэй байгаа талаар Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Л.Батаа хэлсэн байна.

GoGo Facebook Хуудас
 
 
Та шинэчлэн найруулсан зөрчлийн тухай хуулийн талаар хэр мэдээлэлтэй байна вэ?
Нийт 1 санал өгсөн байна.

Дээшээ