Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сиалункон Сэнг Утхон өнөөдөр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд зочиллоо.
Элчин сайдыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг хүлээн авч, хоёр орны төрийн албаны төв байгууллага хоорондын хамтын ажиллагаа болон бусад салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон байна.
Уулзалт Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн жил уулзаж байгаадаа баяртай буйгаа илэрхийлэв.
Лаос Улсын Дотоод хэргийн сайдын урилгаар Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны арваннэгдүгээр сард тус улсад айлчилжээ. Энэ үеэр Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн төлөөлөгчид тус улсын яам, агентлагийн удирдах албан тушаалтнуудад “Монгол Улсын төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлагын онцлог”, “Төрийн албан хаагчдын үр дүнгийн гэрээ байгуулах, түүнийг дүгнэх тухай”, “Төрийн албан хаагчдын сургалтын стратеги” зэрэг сэдвээр лекц уншсан байна.
Элчин сайд, ноён Сиалункон Сэнг Утхон Лаосын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Монгол Улс анхаарч ирсэн бөгөөд Монголд суралцаж байсан 40 гаруй оюутан Лаосын төрийн байгууллагуудад өндөр алба хашиж байгааг тэмдэглэн хэллээ.
Цаашид Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн төгсөх ангийн оюутнуудаас Лаосын “Найрамдал” эмнэлэгт дадлага хийлгэх, Монгол эмч ажиллуулах, хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт, Засгийн газар, яам, орон нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллээ.