Haier компани Chromecast – ийг албан ёсоор ашиглах хамтын ажиллагаагаа CES 2017 үзэсгэлэн дээр зарлалаа

Бизнес мэдээ

2017-01-11 15:04 GMT+8

Лас Вегас, 2017 оны 1 сарын 4 /PRNewswire, CES, Booth #15029/

Дэлхийн гэр ахуйн цахилгаан барааны үйлдвэрлэлээр тэргүүлэгч Haier компани Google компанитай хамтран ажиллах болсноо CES 2017 үзэсгэлэнгийн үеэр албан ёсоор мэдэгдлээ.

“Бид Google-тэй хамтран ажиллаж, хэрэглэгчиддээ Chromecast-ийн тусламжтайгаар гайхалтай видео контентуудыг хялбархан үзэх боломжийг олгож байгаадаа баяртай байна” хэмээн Haier America салбарын Дижитал бүтээгдэхүүний хөгжүүлэлт хариуцсан Ерөнхийлөгч John Homlish ярилцлагандаа дурдлаа.

 

2017 оны 2-р улиралд худалдаанд гарах Haier –ийн 43-75 инчийн шинэ зурагтуудад Chromecast аппликэшн албан ёсоор ашиглах эрхтэйгээр үйлдвэрлэгдэж байна.

Chromecast-ийг ашигласнаар

  • 1,000+ chromecast-д суурилсан апп
  • 200,000+ телевизийн шоу болон кино
  • 30,000,000+ дуу

Контентуудыг албан ёсоор ашиглах эрхтэй болно.

Chromecast-тай Haier зурагтууд ашиглахдаа удирдлаганы оронд гар утсаа ашиглах боломжтой болж байгаа юм байна.

CES 2017 үзэсгэлэнгийн төв танхимын 15029-р павильонд Haier брэндийн шинэ бүтээгдэхүүний танилцуулга явагдаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авах боломжтой : http://www.haieramerica.com/ces

Haier группын тухай

Haier болн дэлхийн гэр ахуй цахилгаан барааны зах зээлд тэргүүлэгч, жилийн 30,0$ тэрбум борлуулалтын орологотой компани юм. Хэрэглэгчдийн хурдацтай өөрчлөгдөж буй хэрэгцээнд тохирох, дэвшилтэт технологи бүхий гэр ахуйн цахилгаан хэрэгслийг бүтээх зорилготой.

Euromonitor International-аас явуулдаг судалгаагаар сүүлийн 7 жил дарааллан дэлхийн №1 цахилгаан хэрэгслийн брэндээр нэрлэгдсэн, 2012 онд Boston Consulting Group тус компанийг дэлхийн хамгийн дэвшилттэй 10 компанийн нэгээр шалгаруулсан байдаг. 

GoGo Facebook Хуудас
 
 
Та өсвөр насны хүүхэдтэйгээ бэлгийн болон нөхөн үржихүйн сэдвээр хэр нээлттэй ярилцдаг вэ?
Нийт 379 санал өгсөн байна.

Дээшээ