Цахилгааны ачааллаа нэмэх, утаснуудыг дур мэдэн холбох, эвдрэл гэмтэлтэй байх, чанаргүй утас хэрэглэх нь гал түймэр гарах нөхцөл болдог гэдгийг Баянзүрх дүүргийн Урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтэн С.Должинсүрэн хэлж байна.
Мөн нэг шонгийн модноос олон утас татаж салаалуулах нь гал гарахад ихээхэн нөлөөлдөг аж.
Он гарснаас хойш тус дүүргийн хэмжээнд 60 гаруй галын дуудлага иржээ. Гэр хорооллын айл өрхийн цахилгааны тарифыг шөнийн цагт тэглэхээр болсон. Ингэснээр айлууд цахилгаан халаагуур хэрэглэх боломжтой болж байгаа юм.
Харин цахилгааны ачааллыг хэтрүүлснээр гал түймэр гарах аюултай. Тухайлбал нэг уртасгагчинд нэгэн зэрэг олон тень залгаснаар ачаалал ихэсдэг байна.
Энэ мэтчилэн иргэдийн санамсар, болгоомжгүй байдлаас болж гал гардаг тул сэрэмжлүүлэг болгох үүднээс Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс өдөрлөг зохион байгуулж байна.
Өдөрлөг өнөөдөр Дүнжингарав худалдааны төвд болсон бол цаашид гэр хороолол ихтэй 19 хороо, Амгалан, Нарантуул зэрэг томоохон худалдааны төвүүдэд үргэлжилнэ.
Ц.Ариунчимэг