АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон хэмээн үзэж, тус улсын байгалийн хий, газрын тосны салбарт хориг арга хэмжээ авах тухай саналыг АНУ-ын улс төрчид гаргалаа.
Тодруулбал Арчилсан намаас сонгогдсон сенатчид болох Жон Маккейн, Линдси Грэм, Роберт Портман, Бен Кардин, Боб Менендес нар хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан байна.
Түүнчлэн тус хуулийн төсөлд АНУ-ын эдийн засаг, гадаад бодлого, үндэсний аюулгүй байдалд заналхийлж, кибер халдлага зохион байгуулсан хэрэгт холбоотой бүх хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авахыг тусгажээ. Мөн эдгээр хүмүүст Америкийн виз олгохгүй байхыг мөн заажээ.
Сануулахад АНУ-ын Үндэсний тагнуулын байгууллагаас ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтоны багийнхны хэрэглэж байсан компьютерын мэдээллийг хакердаж авах ажлыг удирдсан гэсэн дүгнэлт гаргасан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх дүгнэлтийг ор үндэсгүй зүйл хэмээн няцаасан билээ.
Эх сурвалж: Reuters