“Монголын археологи-2016”эрдэм шинжилгээний хурал маргааш 09.00 цагт ШУТИС-ийн Номын сангийн 604 тоотод болно.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль хамтран хурлыг зохион байгуулжээ.
Хурлаар “Монголын археологчид” сэдэвт хөрөг зураг, “Монгол орон археологчдийн нүдээр” гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.Мөн 2016 онд хийсэн, археологийн хээрийн судалгааны тайланг хэлэлцэх, мэргэжлийн судлаачид харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах аж.
Хуралд Түүх-Археологийн хүрээлэн, ШУТИС, МУИС, Улаанбаатарын их сургууль, Монголын үндэсний музей, СУИС-ийн Соёл судлалын хүрээлэн, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Соёлын өвийн төв зэрэг байгууллагын 160 гаруй судлаач, эрдэмтдийн тайланг хэлэлцэнэ. ОХУ-аас судлаачид ирж оролцох юм.
Монголын археологчид 2016 онд гадаадын 12 улсын эрдэмтэн судлаач, мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн. Нийт 18 аймгийн 50 гаруй сумын нутагт археологийн хайгуул, малтлага судалгаа явуулж, чулуун зэвсгийн бууц, суурин, хүрлийн үеийн булш, хиргисүүр, хадны зураг, буган хөшөө, Хүннү, Сяньби, Түрэг, Монголын үеийн булш, эртний Орхоны руни бичээс, тахилын онгон, олон үеийн хот суурин, сүм хийд, хүн чулуу зэргийг судалснаас гадна цөөнгүй дурсгалыг сэргээн засварлажээ.
Эрдэм шинжилгээний хуралд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас олдсон өвөрмөц, содон хадны зураг, Хүннүгийн үеийн төмөр хайлуулах зуух, Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Орхон аймгийн Жаргалантаас илэрсэн Сяньби булш, Шивээт улааны Түрэг, Уйгурын үеийн хаад язгууртны тахилын онгоны малтлага судалгаа, Ховд аймгийн Мөнххайрхан, Баян-Өлгий аймгаас шинээр олдсон хадны оршуулга зэрэг өнгөрсөн онд хийсэн археологийн шилдэг нээлт, сор олдворуудын талаар судлаачид мэдээлэх болно.