Баруунд тамхитай тэмцэхэд чиглэгдсэн олон үр бүтээлтэй арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Жишээлбэл, “ханиалгадаг” самбарыг хотын гудамж талбайд байрлуулсан нь олны таашаалыг хүртээд байгаа аж.
Шведийн эмийн үйлдвэрийн нэгэн компани тамхидалтын эсрэг өвөрмөц ажиллагааг явуулсан нь үр дүнгээ өгч байгаа талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.
Стокгольм хотын төвийн гудамж талбайд тамхины эсрэг зар сурталчилгаа бүхий цахилгаан самбаруудыг хаа сайгүй байршуулжээ.
Тамхи татаж буй хүмүүс тус самбарын хажуугаар өнгөрөх бүрт самбар дээрх “хүн ханиалгадаг” байна.
Учир нь цахилгаан самбарт утаа мэдрэгч төхөөрөмжийг суурилуулсан талаар Шведийн “Resume”-д онцолжээ.
Эх сурвалж: Вести