Уналт зогсож, өсөлт ирнэ. 1.6 хувиар уруудсан Монголын эдийн засаг 2017 онд хоёр хувиар тэлэх нь. Ийм өөдрөг төлөвийг Дэлхийн банкнаас өчигдөр танилцуулав. 189 орныг эгнээндээ элсүүлсэн тус банк манай эдийн засгийг агшилтаас ангижирч, тэлэлтээр тэтгэгдэнэ гэж үзэж байна.
Монголын эдийн засаг энэ онд хоёр хувиар өснө
Шинэ он айлчлан ирээд удаагүй ч өнгөрсөн оны макро эдийн засгийн үзүүлэлтүүд хүлээгдэж буй. Үндэсний статистикийн хороо энэ улиралд багтааж ДНБ-ий өөрчлөлтийг танилцуулах товтой. Үүнээс урьтаад улиран одсон 2016 оны ДНБ-ийг Дэлхийн банк тооцжээ. Өнгөрсөн оны жилийн эцсийн гүйцэтгэлээр Монголын эдийн засаг 0.1 хувиар тэлсэн гэж таамагласан байна. Цаашлаад өсөлт ирэх онд 3.5, 2019 онд 3.7 хувьд хүрч, эрчээ авах аж.
Дэлхийн банк өсөлт өгүүлсэн “захиа”-ндаа сорилтыг ч давхар дайжээ. Монголчууд энэ онд амаргүй сорилттой цөөнгүй нүүр тулна. Тухайлбал, түүхий эдийн үнийн уналтаас улбаалсан хүндрэл гүнзгийрч мэдэхээр байна. Иймд макро эдийн засгийн мэргэн бодлого, оновчтой тохируулга хийх шаардлагатай. Эрсдэл агуулж буй ийм нөхцөл байдалтай зэрэгцээд манай гол худалдан авагчийн “хэтэвч” ч өмнөх оноос ахихгүй нь.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн хэдэн жилийн доод цэгт хүрнэ. Энэ онд 6.5 хувиар тэлнэ гэж таамаглажээ. Хятадын эдийн засгийн шинэ хэмнэл зөвхөн Монголд нөлөөлөхгүй. Ази, Номхон далайн гол зүтгүүрийн хурд саарснаас бүс нутаг даяар өсөлт удааширна. Манай бүсийн эдийн засаг ирэх онд 6.2 хувиар тэлнэ. Хятадыг хасаж тооцвол бүс нутгийн өсөлт таван хувьтай тэнцэнэ. Иймд Ази даяар худалдаа, эдийн засгийн нэгдмэл, нээлттэй бодлогыг баримтлах нь зүйтэй гэж Дэлхийн банкнаас зөвлөж байна.
Өөрөөр хэлбэл, түүхий эдийн үнэ өнгөрсөн онд ёроолын цэгтээ хүрчээ. Одоо өндийх үе нь. Гэхдээ өндөр хэмжээний огцом өсөлт хүлээх хэрэггүй гэдгийг шинжээчид зөвлөж байна. Таваарын ханш алгуур боловч дээшлэхийн хэрээр хөгжиж буй, түүхий эдийн экспортод түшиглэсэн эдийн засагтай улсуудад сэргэлт ирнэ. ОХУ, Бразил зэрэг улсын эдийн засаг өнгөрсөн онд дунджаар яльгүй буюу 0.3 хувиар л өссөн. Энэ онд эрчээ авч, ойролцоогоор 2.3 хувиар тэлэхээр байгаа аж.
Дэлхийн банк сорилтыг ч давхар дайжээ
Хөрөнгө оруулалт татарч буй нь зөвхөн Монголд тохиогоогүй. Дэлхий даяар хөрөнгийн урсгал саарч байна. Тодорхойгүй байдал дахь сул хөрөнгө оруулалт. Дэлхийн банк манай гарагийн 2017 оны эдийн засгийг товчхондоо ийн тодорхойлжээ. 2010 онд 10 хувиар өсөж байсан хөрөнгө оруулалт 2015 онд 3.4 хувь болтлоо саарсан. Ялангуяа, хөгжиж буй орнуудыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт үлэмж хэмжээгээр татарч байгаа. Тиймээс хувийн хэвшилд өргөн боломж олгох нь чухал болохыг Дэлхийн банкны шинжээчид зөвлөж байна.
Манай гарагийн эдийн засаг энэ онд өмнөх оныхоос сэргэнэ. Эдийн засгийн өсөлт 2.7 хувьд хэлбэлзэнэ. Мөнгөний урсгал саарч, хөрөнгө оруулалт хумигдаж байгаа нь дэлхийн эдийн засгийг сул хэвээр үлдэхэд хүргэж байгаа аж. Эдийн засаг дахь боломжийг олж, дэд бүтэц, хүний хөгжлийг чиглэсэн хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэх нь чухал гэж Дэлхийн банкны ерөнхийлөгч Ким Ён Жим өгүүллээ.
Г.Илч