Бүс нутгийн хэмжээнд ажилгүйдэл буурч, ХБНГУ-д үйлдвэрлэлийн хэмжээ ихсэж буй нь евробүсийн эдийн засаг цаашид тогтвортой хөгжихийн баталгаа болов. Евробүсийн гишүүн 19 улсад өнгөрсөн арваннэгдүгээр сард ажилгүйдлийн хэмжээ 2009 оны долдугаар сараас хойш үнэмлэхүй буурч 9.8 хувь хүртэл багасав. Тус бүсийн гол эдийн засаг ХБНГУ-д аж үйлдвэрийн бүтээгдэхүүний хэмжээ тус сард 0.4 хувиар өссөн нь аравдугаар сард гаргасан урьдчилсан тооцооноос давлаа.
Статистикийн энэхүү эерэг үзүүлэлт нь өнгөрсөн онд Европ тивийг дайрсан цуврал цохилт эдийн засгийн сэргэлтэд саад болж чадаагүйг харуулж байна. Их Британи Европын холбооноос гарахаар шийдвэрлэж, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялалт байгуулж, Үндсэн хуулийн шинэчлэлийн талаар ард түмний дэмжлэг авч чадаагүй Италийн Ерөнхий сайд Маттео Ренци огцорсон нь нийт Европыг цочоосон.
Статистикийн шинэхэн өгөгдөл нь Европ тивд бизнесийн нөхцөл энэ онд сайн дүнтэй гарахын дохио болж байна. Бизнесийн идэвхийн гол хэмжүүр, худалдан авах менежерийн индекс (PMI) өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 2011 оны тавдугаар сараас хойш тохиолдож байгаагүй өсөлттэй гарлаа. Тус тивийн эдийн засгийн өсөлт сүүлийн зургаан жилд тохиолдож байгаагүй эрчтэй өсөж байна.
Сүүлийн шинэхэн судалгаа, статистик тоо баримт нь евробүсийн эдийн засгийн эмзэг сэргэлт удаан үргэлжлэхгүй гэсэн түгшүүрийг ч намжаав. “Евробүсийн эдийн засагт хэд хэдэн хүчин зүйл таатай нөлөө үзүүлж байгаа. Үүнд, түүхэн доод хэмжээндээ хүрсэн бодлогын хүү, санхүүжилтийг хүртээмжтэй болгож буй мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх бодлогыг дурдаж болно. Ам.доллартай харьцах еврогийн ханш буурсан нь экспорт өсгөлөө” хэмээн PMI-ийн өгөгдөл бүрдүүлсэн IHS Markit-ийн эдийн засагч Крис Уильямсон тайлбарлав.
Гэхдээ Трампын засаглал, Brexit-ийн үр дагавар зэрэг сэтгэл зовоох зүйлс хэвээр байгааг эдийн засагчид, албаны хүмүүс анхааруулж байна. Протекционизм нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үндсэн сэдэв байж ирлээ. Brexit нь цаашдаа евробүсийн гадаад худалдааны гол түншүүдэд нөлөөлж таарна. Евробүсийн гурав дахь гол эдийн засаг Италид банкны хямрал нүүрлэж болзошгүй.
“Трамп буруу юм хийгээд байвал зах зээл ухраад л байх болно” хэмээн AXA IM Research and Investment Strategy-ийн судалгаа хариуцсан захирал Лоренс Бүүн тайлбарлав. “Ер нь бизнесийн үйл ажиллагаанд өсөлт, бууралттай давтамж заавал байдаг. Тэгэхээр сэргэлт эхлээд хоёр дахь жилдээ л явж буй хэрэг. Иймд эдийн засаг цаашид ч сэргэнэ гэж ойлгох хэрэгтэй” хэмээн ноён Бүүн өгүүлж байна.
Европын комиссын статистик судалгаа хариуцсан хороо болох Eurostat-аас гаргасан ажлын байрны үзүүлэлтийг үзвэл өнгөрсөн онд ажилгүйдэл нийт Европын хэмжээнд буурчээ. Энэхүү эерэг үзүүлэлт ялангуяа Португал зэрэг евробүсийн эдийн засгийн хүндрэлтэй бүсэд онцгой сайн гарлаа. Тус улсад 2015 оны арваннэгдүгээр сард ажилгүйдлийн түвшин 12.3 хувьтай байсан бол жилийн дараа 10.5-д хүртлээ багасчээ. Харин Италид ажилгүйдлийн хэмжээ өссөн. Мөн нийт евробүс даяар 16-25 насны залуусын дундах ажилгүйдлийн хэмжээ сэтгэл түгшим буюу 21.2 хувьтай байгаа юм.
Клейр Жонс