Шанхай СИПГ-гийн шинэ тоглогч Оскар Хятадын лиг цаашдаа Премьер лигтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүчирхэгжинэ хэмээлээ. 25 настай Бразил тоглогч саяхан 60 сая фунтын өртгөөр Челсигээс Андре Виллаш-Боашын удирдсан Шанхайнбагт ирсэн юм.
Аль Батины эсрэг хийсэн дебут тоглолтдоо гоол хийсэн Оскар Хятадын лигийн ирээдүйг гэгээлгээр төсөөлж байна. “Хэрвээ тэд энэ чигээрээ хөрөнгө оруулалтаа нэмээд байх юм бол дэлхийн топ лигүүдийн нэг болох бүрэн боломжтой. Магадгүй Премьер лигтэй эн зэрэгцэх хэмжээнд очихыг ч үгүйсгэх аргагүй. Тэдэнд хангалттай нөөц бололцоо байгаа. Дорнын хүчирхэг лигт ирсэндээ баяртай байна. Дэлхий даяараа удахгүй Азийн хөлбөмбөгийг үнэлдэг болох байх” хэмээн Sky Sports-т өгсөн ярилцлагадаа тэрээр ярьсан.
Оскараас гадна Карлос Тевес, Аксель Витсель, Халк, Рамирес, Фредди Гуарин, Лавесси, Грациано Пелле зэрэг топ зэрэглэлийн тоглогчид Хятадын супер лигийн өрсөлдөөнд нэгдэхээр ирээд байгаа.
Мөн Гус Пойет, Луйс Сколари, Фабио Каннаваро нар дасгалжуулагчаар ажиллаж байна.
Эх сурвалж: SPS