Тайпэйн Худалдаа Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн Газрын төлөөлөгч Хуан Куо Рун өнөөдөр 200 гаруй хүүхдийн номыг Хүүхдийн номын өргөөнд хандивлав. Хүүхдийн номын ордон Чингэлтэй дүүрэгт байрладаг.
Эдгээр номуудыг Тайванийн ард иргэдээс цуглуулжээ. Ихэнх ном нь Хятад хэл дээр бөгөөд шинжлэх ухааныг танин мэдүүлэх, ураг төрлийн харилцааг таниулах, сурган хүмүүжүүлэх, залуучуудыг зоригжуулах, оюун сэтгэлгээг хөгжүүлэх, байгаль орчны боловсрол олгох, Тайванийн газар нутаг, ард иргэдийн ахуй соёлыг тусгасан мөн дэлхийн уран зохиолын номнууд аж.
Хуан Куо Рун төлөөлөгч өнгөрсөн жил “Миний Тайваниар аялсан тэмдэглэл” номын дээжийг тус номын санд бэлэглэсэн байна. Энэ үеэр Монголд хятад хэл сурч буй сурагчдын тоо аажмаар өсч буй тул тэдний ашиглах, сурагчдын боловсролд дэмжлэг үзүүлэх ном хандивлана хэмээн амласан байна.
Хэдийгээр Тайвань Монгол нь дипломат харилцаагүй ч, хоёр орны эрүүл мэнд, хүмүүнлэг, боловсрол, соёл урлагийн салбар болон орон нутгийн түвшинд ч харилцаа өргөжиж байна. 2004 оноос эхлэн Тайванийн нэр бүхий эмнэлгүүдэд 430 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд сургалтад хамрагдаж, эмч нарын баг Монгол улсад ирж, 7000 гаруй иргэнд үзлэг оношлогоо хийжээ.
2016 оны зун Тайванийн саксафон, үлээвэр хөгжмийн хамтлагууд ирж, тоглолт зохион байгуулсан. Мөн Монголын Үндэсний музейн дарга Д.Сүхбаатарыг 2016 онд Тайваньд урьж, Тайванийн Үндэсний байгалийн шинжлэх ухааны музейтэй хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Төвдийн соёлын өвийн солилцоо, үзэсгэлэн болон холбогдох сургалтыг зохион байгуулахаар болсон байна.