Дэлхийн хүн амын 90-ээс илүү хувь нь бохир агаараар амьсгалж байна. Ингэснээр уушгины хавдар болон амьсгалын замын халдварт өртөх эрсдэл улам бүр нэмэгдсээр байгаа юм. Мөн бохир агаарын улмаас цус харвах, зүрх судас, уушгины архаг үрэвсэл зэрэг эмгэгүүд үүсдэг байна.
Агаарын бохирдлын асуудлыг бууруулах тал дээр улс орнууд бололцоотой бүх арга хэмжээ авч байгаа ч байдал улам дордсоор л байна. Энэ долоо хоногт Австралийн Сидней хотын агаарт озоны хий ихээр ялгарсны улмаас агаарын бохирдол ДЭМБ-ын тогтоосон хэмжээнээс хэтэрчээ. Мөн Их Британийн Лондон хотын агаарын бохирдол жилийн дунджаас давсан байна. Агаарын бохирдлын түвшин Францын Парис хотод аюултай хэмжээнд хүрч, Хятад улсад утаанаас болж сургууль болон үйлдвэрүүдийг хаасан юм.
ДЭМБ-аас удирдаж буй BreatheLife кампанит ажил болон Цаг уур, Цэвэр агаар Нэгдлээс мэдэгдэж байгаагаар дэлхий дээр нас барж буй есөн хүний нэг нь агаарын бохирдлоос болж нас бардаг гэнэ. Дээрх кампанит ажлын явцад агаарын бохирдол дэлхийн улс орнууд болон хотууд дахь нас баралтанд ямар нөлөө үзүүлж буйг судлах юм. БНХАУ-д жил тутам 1 сая хүн агаарын бохирдлоос үүсэх өвчний улмаас нас бардаг бол АНУ-д 38 000 орчим хүн нас бардаг гэсэн тооцоо байна.
Улс орнуудын удирдлагууд агаарын бохирдлын асуудлыг үндэсний болон олон улсын хэмжээнд хэрхэн шийдэх талаар бодлого боловсруулж байна. Америкийн Байгаль орчин хамгаалах агентлаг хувь хүн өөрийн амьдарч буй орчныхоо агаарыг хэрхэн илүү цэвэр болгох талаар хэд хэдэн зөвлөгөө гаргажээ. “Агаар дахь бохирдлын хэмжээ аюултай хэмжээнд очсон үед хүн болгон үүнээс өөрсдийгөө хамгаалах алхмуудыг хийх ёстой” гэсэн байна.
Агаарын чанарын индексийг хөрсөн дээрх озоны хий, нарийн ширхэгт тоосонцор, нүүрстөрөгчийн исэл, хүхрийн давхар исэл болон азотын давхар исэл зэрэг таван бохирдуулагч бодисын хэмжээгээр тодорхойлдог юм. Индекс нь нэгээс 500 хүртэл байх ба 150-иас дээш бол хүний эрүүл мэндэд хортой, 300-аас их бол аюултай гэж үзнэ.
Таны амьдарч байгаа хотод агаарын чанар ямар байгааг тодорхой харуулдаг гар утасны олон аппликейшнүүд байдаг болсон.
Агаарын бохирдол их байгаа үед та дараах алхмуудыг хийж болох юм.
- Америкийн Байгаль орчныг хамгаалах агентлагаас хүргэж байгаагаар гадаа агаарын бохирдол их байгаа үед агаар цэвэршүүлэгчтэй байгууламжид байх нь таны уушгинд хортой бодис орохоос сэргийлэх гэнэ.
Кливлэнд Клиникийн Астмын төвийн дарга Сумита Хатри, “Бид хүмүүст дотогш орж, цонхоо хаан, агааржуулагч ашиглахыг зөвлөж байна” хэмээн ярьсан юм. Тэрээр ажил дээрээ өдөр бүр харшилтай хүмүүст зөвлөгөө өгдөг юм. Агааржуулагчгүй /air conditioner/ бол агаар цэвэршүүлэгч /air purifier/ ашиглахыг зөвлөсөн байна.
Өнгөрсөн долоо хоногт хятадын хэвлэл мэдээллээр мэдээлснээр Бээжинд шинээр баригдаж буй бүх сургуулиудыг агаар цэвэршүүлэх системтэй болгох шийдвэр гаргасан гэнэ. Агаар цэвэршүүлэгч систем нь дотор ба гадны агаарыг шүүх ба тоос тоосонцор, хөгц, бактери зэрэг өөр бусад харшил болон халдвар үүсгэгчдийг таны уушгинд орохоос сэргийлдэг аж.
Судалгаагаар агаар цэвэршүүлэгч нар агаар дах бохирдлыг 50 хувиар бууруулдаг болохыг харуулсан байна. Зарим агаар цэвэршүүлэгч бүр 70 хувиар бууруулж, 0.3 микрон хэмжээтэй тоосонцрыг хүртэл шүүдэг болох нь батлагдсан байна.
Нарийн ширхэглэгт тоосонцор нь 2.5 микроноос бага хэмжээтэй байдаг тул PM2.5 гэж нэрлэдэг. PM2.5 агаарт их хэмжээтэй болохоор үзэгдэх орчин хязгаарлагддаг аж.
Агаар цэвэршүүлэгч төрөл бүрээрээ худалдаалагддаг болсон ба ихэнхд нь HEPA буюу Тоосонцрыг саатуулах өндөр бүтээмжтэй системтэй байдаг ба тус системийг барилга байгууламжийн агаарын солилцооны системд давхар суурилуулж болдог аж. Мөн жижиг хэмжээтэй зөөврийн агаар цэвэршүүлэгч нар зах зээлд гарсан юм.
- Амны хаалт
Агаарын бохирдлын хэмжээ их байгаа үед амны хаалт зүүх нь маш их ач тустай юм. Агаарын бохирдол аюултай түвшинд очсон үед хүмүүсийг аль болох гадаа гарахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Гэвч гадагш гарахгүй байна гэж бараг л байхгүй учир амны хаалт зүүж, ажил сургууль руугаа явахдаа аль болох автозамаас хол зам сонгон явахыг зөвлөж байна.
Зүгээр л том хэмжээний тоосонцроос хамгаалах цаасан маск эсвэл ороолт, алчуур сонгохоос зайлсхийгээрэй. Учир нь жижиг тоосонцрууд эдгээрийг амархан нэвтэрчихдэг. Үйлдвэрлэлд хэрэглэдэг маскнууд хамгийн тохиромжтой. Эдгээр маскнуудад N-95, P-100 зэрэг шүүлтүүр байдаг ба эмч, судлаачид аюултай бактерийн халдвар авахаас сэргийлэн зүүдэг.
- Орон байраа зөв зохистой цэвэрлэх
Гэртээ аль болох хивс дэвсэхгүй байх нь зөв ба шалаа шүүрдэхийн оронд чийгтэй алчуураар арчих нь хамгийн зөв гэнэ. Мөн HEPA шүүлтүүргүй тоос сорогчийг аль болох ашиглахгүй байхыг зөвлөж байна. Унтахдаа аль болох цонх, хаалга багатай өрөөнд унтахыг зөвлөж байна. Ингэснээр унтаж байхдаа гаднаас орж ирэх бохир агаар амьсгалахаас сэргийлэх аж.
- Гэртээ орж ирэнгүүтээ өөрийгөө цэвэрлэх
Гэрээ цэвэрлэхээс гадна өөрийгөө цэвэрлэх нь маш чухал. Гэртээ орж ирэнгүүтээ гаднах хувцсаа тайлж, шууд шүршүүрт орох хэрэгтэй гэнэ. Агаарыг бохирдуулагч бодисууд ихэнх нь хүний биед “наалддаг” ийм учраас өөрийгөө цэвэрлэх нь өөрийгоо болон гэр бүлийнхнийгээ нэмж хордуулахаас сэргийлж буй алхам юм.