УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудитороор Д.Хүрэлбаатарыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ерөнхий аудитор Б.Зангад ажлаа хүлээлгэн өгөх хүсэлт гаргасны дагуу санал хураалт явуулснаар түүнийг ажлаас нь чөлөөллөө.
Түүний оронд Д.Хүрэлбаатарын нэрийг дэвшүүлсэн бөгөөд гишүүд дэмжиж үг хэлсний дараа санал хураалт явуулахад олонх нь дэмжсэн тул УИХ-ын дарга М.Энхболд тогтоол гаргаж Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.
Д.Хүрэлбаатар нь 1961 онд Архангай аймагт төрсөн, эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1986 онд Уралын Политехникийн дээд сургууль, 1993 онд Удирдлагын академи төгссөн, инженер-эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй.
1986-1992 онд Төв аймгийн Усны аж ахуйн удирдах газарт эдийн засагч, дарга, 1992 онд Төв аймгийн Засаг даргын тамгын газарт хэлтсийн дарга, 1993-1994 онд “Ажлын хувцасны” үйлдвэр, “Эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын даргаар тус тус ажиллаж байсан.
2007 оноос Үйлдвэр, худалдааны яам, 2008 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга, 2012 оноос “Монгол 555” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, 2016 оноос Барилга, хот байгуулалтын сайдын орон тооны бус зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байжээ.