Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах хөдөлгөөнийг эхэлье


2017-01-12 12:06 GMT+8

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах хөдөлгөөнийг эхлүүлье гэлээ.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр сэтгүүлчдийг хүлээн авч уулзаж, нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр Улаанбаатар хүн амьдрахад аюултай, ирээдүйгүй хот боллоо гэж хэлсэн нь УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн дургүйцлийг ихэд хүргэжээ.

Тэрбээр "Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УЛААНБААТАРЫГ ҮР АШИГГҮЙ, ИРЭЭДҮЙГҮЙ ХОТ болсон. Улаанбаатарт хөрөнгө оруулалт битгий хий гэж зарласан байна. Төрийн толгойд найман жил суусан хүн ийм юм ярьж болж байгаа юм уу. Энэ хүнийг хугацаанаас нь өмнө огцруулах хэрэгтэй юм байна. Эв нэгдлийн бэлгэдэл, төрийн тэргүүн хүн гурван сая ард түмний нийслэлийг ингэж доромжилж болох уу. Ерөнхийлөгчийг огцруулах хөдөлгөөн өрнүүлэхийг УИХ-ын гишүүдэд хандан уриалж байна" гэлээ.

GoGo Facebook Хуудас
 
 
Төсвийн хэмнэлт эдийн засаг тогтворжиход нөлөөлж чадах уу ?
Нийт 3720 санал өгсөн байна.

Дээшээ