Аз жаргалтай Улаанбаатарыг хамтдаа бий болгоно

GoGo.mn

2017-01-12 14:00 GMT+8

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т. Гантөмөр өнөөдөр Хангарьд ордонд “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК-ийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт гарын үсэг зурахын өмнө тэрбээр нийслэлийн иргэдийг ая тухтай, эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө хичээж ажиллана гэдгээ онцлов.

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ний гүйцэтгэх захирал Д. Бямба-Очир “Нийслэлийн захирагчийн албатай хамтарч зуны улиралд угсармал орон сууцны халуун усыг хаадаг технологийг өөрчилнө” гэв.

Харин “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний Ерөнхий инжинер
Д. Баярсайхан “2016-2020 оны ажлын хүрээнд аюулгүй байдлыг хангаж ажиллана” гэдгээ хэллээ. 

GoGo Facebook Хуудас
 
 
ОБЕГ-т гал унтраах зориулалтын нисдэг тэрэг байдаггүй. Хамгийн багадаа 5 сая ам.долларын үнэтэй нисдэг тэрэг худалдан авахаа ОБЕГ хойшлуулжээ. Таны бодлоор тус газар гал унтраах нисдэг тэргийг нэн яаралтай худалдан авах ёстой юу?
Нийт 540 санал өгсөн байна.

Дээшээ