Агаарын бохирдлыг бууруулахын тулд сайжруулсан зуух, хатуу түлшинд төсөл хөтөлбөр зохион байгуулж, мөнгө зарахгүй байхад анхаарах зөвлөмжийг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Сөүлийн их сургуулийн эрдэмтэн судлаачид өглөө.
“Агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, түүнийг бууруулах арга зам” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэн судлаачид энэ чиглэлээр хийсэн судалгааныхаа дүнг танилцуулсан юм.
- Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөө, хэтийн төлвийн тооцоолол,
- Дотоод орчны агаарын бохирдол, түүнийг бууруулах интервенцийн үр дүн,
- Монгол гэрийн дотоод орчны агаарын чанар,
- Агаарын бохирдлын урагт үзүүлэх нөлөө-Угаар судалгааны дүн, санал дүгнэлт,
- Агаарын бохирдлын нийгмийн эрүүл мэндийн нөлөөлөл,Замын цагдаа нарын агаарын бохирдлын өртөлтийн талаар өөрсдийн судалгааг танилцуулж дараах зөвлөмжийг өглөө.
Жишээлбэл Сөүлийн үндэсний их сургуулийн доктор, профессор Кюонг Лий “Монгол гэрийн дотоод орчны агаарын чанар” судалгаанд дурдаснаар сайжруулсан зуух нь уламжлалт зуухтай харьцуулахад гэр доторх нарийн ширхэгт тоосонцорыг их гаргаж байна гээд цаашид сайжруулсан зуух төсөлд дахин төр засгаас мөнгө зарлагадахгүй байхыг зөвлөсөн юм.
Судлаач, эрдэмтэд дараах зөвлөмжийг холбогдох байгууллагуудад өгч байна. Үүнд:
- Агаарын бохирдол эрүүл мэнд төдийгүй эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа учраас гэр хороолол, амины орон сууц, цэцэрлэг, сургуулийн барилгад тохирсон утаагүй халаалтын шийдлийг олох хэрэгтэй. Ингэхдээ шууд цахилгаан халаагуур гэхээсээ илүү халаагуурыг хооронд нь харьцуулж аль нь илүү агаарын бохирдлыг бууруулж, алсдаа эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй эдийн засгийн үр ашигтай байх вэ гэдгийг тооцоолох шаардлагатай.
- Утаагүй халаалттай холбоотойгоор дулаан, цахилгаан түгээх дэд станцуудыг сайжруулах шаардлагатай байна Эрчим хүчний эх үүсвэрийн нэмэгдүүлэхэд төр засгаас анхаарах шаардлагатай,
- Цэцэрлэг, эмнэлэг, сургууль зэрэг газруудад агаар цэвэршүүлэгчийг ашиглах,
- Бохирдол их үүсгэдэг автомашинуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хяналтыг сайжруулах,
- Сургууль, цэцэрлэгийн хичээллэх цаг, амралтын хуваарийг агаарын бохирдлын оргил үетэй давхцуулахгүй байх,
- Зарагдаж буй агаар цэвэршүүлэгч, амны хаалтны үр ашгийг тооцсон бодитой мэдээллээр иргэдийг хангах,
- Иргэдийг орон нутагт шилжин суурьшихад санхүүгийн болон хөрөнгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Агаарын бохирдлыг бууруулах дулаалгын материал, халаалтын технологи, автомашины агаар шүүгч хэрэглэх,
- Сургууль орчмын бүсэд автомашины эрчмийг хязгаарлах, агаарын бохирдолд өртөмхий бүлэг буюу хот тохижилтын ажилтнууд, цагдаагийн алба хаагчид зэрэгт зориулсан тодорхой хөтөлбөр хэрэгжүүлэх,
- Зөвхөн суурин станцын мэдээлэл агаарын чанарын албаны мэдээнд орж буй дээр нэмж явуулын станцын мэдээллийг оруулах зэрэг болно.