Монголын Гимнастикийн холбооны спортын гимнастикийн эрэгтэй, эмэгтэй баг тамирчид ОХУ-ын “Благовещенск” хотноо нэгдүгээр сарын 11-12-нд хамтарсан бэлтгэл хийлээ.
Гимнастикчид нэгдүгээр сарын 13-15-нд “Благовещенск” хотын захирагчийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоно.
Энэхүү тэмцээнд Монгол, Филиппин, ОХУ-ын Владивосток, Благовещенск, Чита, Хабаровск, Райчихинск, Сахалин, Белогорск, Комсомольск, Биробиджан, Якутск нийт 14 багийн 100 гаруй тамирчид өсвөр нас, насанд хүрэгчдийн ангиллаар оролцохоор хүрэлцэн ирсэн байна.
“БЛАГОВЕЩЕНСК” хотын нэрэмжит тэмцээнд Монголын 2 дасгалжуулагч, 10 тамирчин оролцоно. Эрэгтэй багийн дасгалжуулагч багш Ц.Алтантөгс, эмэгтэй, эрэгтэй багийн дасгалжуулагчаар Д.Оюунтуяа нар ажиллаж байна.
Эрэгтэй баг тамирчдаас А.Энхтулга (Насанд хүрэгчдийн ангилалаар), Д.Энхтүвшин, Б.Болдбаатар, Э.Өсөхбаяр нар (Спортын I), Э.Эрдэнэболд (Спортын II ) өрсөлдөнө.
Эмэгтэй баг тамирчдаас Б. Мөнхсайхан (Насанд хүрэгчдийн ангиллаар), Г.Мөнхзол, Г.Мөнхзул, А.Болор-Эрдэнэ нар (Спортын дэд мастерын ангилалаар), Э.Мөнхнаран (Спортын I ) өрсөлдөнө.