Дэлхий дахинд дэлгэрээд байгаа улс төрийн популист хөдөлгөөнтэй тэмцэхийн тулд капитализмын мөн чанарыг өөрчлөх хэрэгтэй хэмээн Дэлхийн эдийн засгийн форумаас мэдэгдсэн байна.
Эдийн засгийн өсөлт чухал ч энэ нь нийгмийн хагарлыг “эмчилж” чадахгүй болохыг өнгөрсөн, Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн болон Европын холбооноос гарах Их Британичуудын сонголт зэргээс тодорхой харж болох гэнэ.
Швейцарийн Давос хотод улс төр, бизнесийн салбарын удирдагчдыг цуглуулдаг жил болгоны чуулганыг зохион байгуулагчид тайлан гаргадаг. Ирэх арван жилд “орлогын нэмэгдэл, хөрөнгийн ялгаа” олон улсад тулгарах хамгийн том асуудал болох гэнэ. Үүний жишээ болгон өнгөрсөн жилүүдэд компанийн гүйцэтгэх захирлуудын цалин их хэмжээгээр өсөхийн зэрэгцээ дэлхийн санхүүгийн хямралаас үүдэн олон хүн цалингаас цалингийн хооронд амьдарч байгааг онцолжээ.
Дэлхийн Эрсдлийн тайланд, “Эдийн засгийн өсөлтийг дахин сэргээх шаардлагатайг харуулж байна. Гэвч популизмын хөдөлгөөн дэлгэрч байгаа нь эдийн засгийн өсөлт дангаараа нийгмийн хагарлыг “илааршуулах” боломжтой үе шатыг алгассаныг илтгэнэ. Тиймээс капитализмыг өөрчилж, шинэчлэх хөтөлбөртөө нэмэх нь зүйтэй. Эдийн засгийн эрх тэгш бус байдал болон улс төрийн туйлшрал хамтдаа олон улсын талбарт эрсдэл үүсгэж, бидний эдийн засаг, улс төрийн тогтолцооны үндэс болсон нийгмийн эрх ашгийг элээж байна” гэжээ.
Дэлхийн эдийн засгийн форум өнгөрсөн жилүүдэд даяаршлын үйл явцад гол үүрэг гүйцэтгэхийг эрмэлзэж ирсэн. Тус байгууллага дэлхийн томоохон баячуудтай нягт харилцаатай билээ.
Эдийн засгийн өсөлтөөс гадна ДЭЗФ-аас доорх дөрвөн асуудлыг яаралтай шийдэхийг онцлов. Эдгээр нь капитализмын талаарх удаан хугацааны баримтлах бодлого, улс төрийн нөхцөл байдал болон оролцоо, жолоочгүй машин зэрэг шинэ, дэвшилтэт технологийн ашиглалт болон эрсдэл, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг юм.
Популизмын давлагаа үүсэх болсон гол суурийг арилгаж чадахгүй байгаа нь улс төрчдийн хувьд асуудал болоод байгаа ба даяаршил эсрэгээрээ эргэх эрсдэл үүсгээд байгаа гэнэ.
Популист улс төрчдийн хэлж байгаагаар даяаршил нь уламжлалт ажлын байрууд устсанд буруутай. Гэвч хурдацтай хөгжих техник технологи хөдөлмөрийн зах зээлд үүнээс ч илүү нөлөө үзүүлж байгааг ДЭЗФ-ын тайланд онцолсон байна.
Олон улс орнуудад тулгамдаж буй асуудлуудад дэлхийн дулаарал, цахим ертөнцөөс хамааралтай байх, дэлхийн хүн амын хөгшрөлт зэрэг багтжээ.
2017 оны Дэлхийн засгийн форумаас гаргасан тайлан нь бизнес, боловсрол шинжлэх ухаан, төрийн бус байгууллагуудын 750 мэргэжилтнүүдийн олон улсад тулгарч буй 30 эрсдэлд хийсэн дүгнэлтээс бүтсэн юм.
Эх сурвалж: Cbc.news