Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр яаралтай цогц, эрс шийдэмгий арга хэмжээ авахгүй бол 2017-2024 оны хооронд цаг бус, эрт нас баралтын тоо 13 мянгаар ихэснэ.
Энэ тооцооллыг “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөлөл” судалгааны дүгнэлтэд дурджээ.
Судалгааг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон Беркелей дэх Калифорнийн их сургууль хамтран хийсэн байна.
Түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргах, автомашинд евро зургаа стандартын түлш хэрэглэх шаардлагатай
2012-2014 оны хооронд үргэлжилсэн уг судалгааг нийт хүн амын шилжилт хөдөлгөөн, өрхийн ам бүлийн тоо, сууцны төрөл, эрүүл мэндийн байдал, нийслэлийн гадаад болон дотоод орчны бохирдлын 2014-2024 оны төлвийг харуулсан гэх мэт олон төрлийн мэдээллийн эх үүсвэрийг нэгтгэн, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулсан үнэлгээ юм.
Судалгааны талаар АШУҮИС-ын НЭМС-ийн захирал, дээрх судалгааны багийн ахлагч О.Чимэдсүрэн хэлэхдээ, “Хэрэв агаарын бохирдлын эсрэг эрс шийдэмгий, цогц арга хэмжээ авахгүй, одоогийн байдлаар үргэлжилбэл 2017-2024 он гэхэд 13 мянга орчим хүн агаарын бохирдлоос шалтгаалан нас барах тооцоолол гарч байна. Үүнээс сэргийлэхийн тулд юу хийх юм бэ гэдгийг бид бас тодорхойлсон. Нэгдүгээрт агаарын бохирдлын гол эх үүсвэр болоод байгаа түүхий нүүрсийг хэрэглээнээс гаргах хэрэгтэй. Дараагийн ээлжинд автомашинд евро зургаа стандартын түлш хэрэглэх, насжилт өндөртэй машиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаас гадна агаар дахь нарийн ширхэгт тоосонцрын хэмжээг ДЭМБ-ын стандартад хүргэх боломж бүрдэнэ гэж үзсэн" гэв.
Гэр хорооллын айлууд утаагүй халаалтын системд шилжихэд агаарын бохирдол их хэмжээгээр багасна. Одоо хэрэглэж буй сайжруулсан зуух ашиглах нь агаарын бохирдлыг бууруулахад эерэг нөлөөтэй ч хангалттай биш. Тиймээс нүүрс ашиглахаас татгалзах хэрэгтэйг судалгааны дүнд дурдсан байна.
Таван жилийн хугацаанд АШУҮИС-ийн НЭМС-ийн судалгааны баг олон улсын судлаачидтай хамтран агаарын бохирдол эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талаар олон судалгаа хийжээ
2014 оны байдлаар агаарын бохирдол жилдээ 120 хүүхэд, 1300 орчим хүний нас баралтад нөлөөлж байна
Нэг жишээ дурдахад, 2013-2014 онд Улаанбаатар хотын агаарт байгаа нарийн ширхэгт тоосонцрын хүүхэд, насанд хүрэгчдийн эрүүл мэндэд нөлөөлөл нөлөөллийг АНУ-ын Калифорнийн их сургуультай хамтран хийжээ.
Судалгааны дүнд 2014 оны байдлаар агаарын бохирдол 0-5 хүртэлх насны хүүхдийн амьсгалын замын эмгэгт нөлөөлж 120 орчим хүүхдийн нас барах шалтгаан болсон. Насанд хүрэгчдийн хувьд 1200-1300 хүний нас баралтад нөлөөлсөн гэж үзсэн байна.
Улаанбаатар хотод жилдээ 7 мянга орчим хүн нас бардгаас агаарын бохирдлоос шалтгаалан 120 хүүхэд, 1200 орчим насанд хүрсэн хүн нас барж байна.