LinkedIn-ийг үүсгэн байгуулагч Рейд Хоффман, eBay-ийг үүсгэн байгуулагч Пьерр Омидяр нар хүн төрөлхтөнд заналхийлэхгүй хиймэл оюун ухааныг хөгжүүлэх судалгааны ажилд тус бүр 10 сая ам. доллар хандивлалаа.
Хиймэл оюун ухааны ёс суртахуун ба засаглал сангийн үйл ажиллагаа нь хүн төрөлхтний оршихуйд заналхийлэхгүй хиймэл оюун ухааныг хэрхэн бий болгоход чиглэжээ.
Санд хуримтлагдсан мөнгийг MIT-ийн Media Lab, Харвардын Беркман Клайны төвүүд захиран зарцуулах юм байна.
Хиймэл оюун ухаан гэдэг бидний амьдралыг хөнгөвчлөх, шийдвэрлэж чадахгүй байгаа асуудлыг шийдэх зэрэг олон давуу талтай хэдий ч Элон Маск, Стивен Хокинг тэргүүтэй хүмүүс сөрөг тал нь аймшигтай үр дүнд хүргэж болохыг анхааруулсаар байгаа.
Тийм ч учраас хиймэл оюун ухааныг хэрхэн сургаж, хэрхэн ашиглаж, хэрхэн хүн төрөлхтөнд заналхийлэхгүй байх талаас нь хөгжүүлэх вэ, гэдэг асуултын хариуг олохоор ажиллаж байгаа газрын тоо дахин нэгээр нэмэгдлээ.