Сүхбаатар дүүргийн орон сууцны 540 жирэмсэн эмэгтэйг судалгаанд хамруулжээ. Үүний үр дүнд агаар цэвэршүүлэгч хэрэглэх нь ургийн өсөлтөд сайнаар нөлөөлнө гэсэн дүгнэлт гарсан байна.
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулиас дээрх судалгааг 2014 оноос хойш хийсэн байна. Энэ талаар уг судалгааг хийсэн НЭМС-ийн Орчны эрүүл мэндийн тэнхимийн багш Г.Энхжаргал хэлэхдээ,
-Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүдийг хоёр хэсэгт хуваасан. Үүний нэгэнд агаарт байх нарийн ширхэглэлт тоосонцрыг багасгах төхөөрөмжийг гэрт нь тавьсан. Нөгөө хэсэгт агаар цэвэршүүлэгч тавиагүй. Төрсний дараа харьцуулалт хийхэд агаар цэвэршүүлэгч хэрэглээгүй эмэгтэйгээс төрсөн хүүхэд 68 граммаар бага жинтэй байсан. Энэ нь дотоод орчны бохирдол ургийн өсөлтөд нөлөөлнө гэдгийг баталж байна” гэв.
Зөвхөн орон сууцанд амьдардаг эмэгтэйчүүдийг сонгон судалгаанд хамруулжээ. Учир нь гэр хороололд байнгын галлагаа хийдэг. Нүүрснээс үүссэн бохирдол их байдгаас шалтгаалж үр дүнг тайлбарлахад хүндрэлтэй гэж үзжээ.
Гадаад орчны бохирдол төдийгүй дотоод орчны бохирдол урагт нөлөөлдөг байна. Харин гэр доторх агаарын бохирдлын талаар ямар ойлголттой байдаг талаар зургаан сартай жирэмсэн Г.Номингоос тодруулахад, “Манайх бохирдол ихтэй бүсэд амьдардаг. Гэртээ байхад хамар битүүрч, толгой өвдөх болсон. Үнэтэй учраас агаар цэвэршүүлэгч авч чадаагүй л байна. Дотоод орчны агаарын бохирдлыг саяхнаас мэддэг болоод байгаа” гэв.
Судалгааны дүнд үндэслэн жирэмсэн ээжүүдэд зориулж дараах зөвлөмжийг гаргажээ. Үүнд;
- Жирэмсний хугацаанд гэрийн дотоод орчны агаарын бохирдлыг багасгахад анхаарч, нарийн ширхэглэлт тоосонцор шүүх агаар цэвэршүүлэгч хэрэглэх
- Өвөл гэртээ агаар оруулах шаардлагатай бол бохирдол буурах цагаар, өдөр цонхоо онгойлгож агаарын солилцоо хийх
- Агаар цэвэршүүлэгч худалдаж авахдаа найдвартай, чанартайг сонгох
- Сууцны агааржуулалтыг сайжруулахад анхаарах
- Өвлийн улиралд боломжтой бол бохирдол багатай газар байх
- Бага насны хүүхдээ өглөө оройд гаргахгүй байх
- Гэрт, дотоод орчинд бохирдол үүсгэдэг тамхидалтыг бууруулах, тамхи татахгүй байх
- Жирэмсний хяналтанд эрт орох, төрөх хүртлээ хяналтанд сайн хамрагдах зэрэг болно.
Ц.Ариунчимэг