Төв банк 2.5 сая доллар нийлүүлжээ

Б.Чимэг GoGo.mn

2017-01-12 17:42 GMT+8

Өнөөдөр Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгуулав. Спот арилжаагаар банкууд 2490.85 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 4.7 сая ам.доллар, 354.73 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 79.3 сая юань худалдан авах санал тус тус ирүүлжээ.

Монголбанк 2496.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 2.5 сая ам.долларыг, 359.26 төгрөгийн хаалтын ханштайгаар 8 сая юанийг тус тус нийлүүлсэн байна. Харин своп, форвард арилжаагаар банкууд 25 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлэхэд Монголбанк 5 сая ам.долларын своп хэлцлийн саналыг биелүүлжээ.

Валют арилжааны төвүүд, банкуудад нэг ам.долларыг 2498-2505 төгрөгөөр худалдаж байна.   

GoGo Facebook Хуудас
 
 
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд сэтгэл санааны хохирол тооцох зохицуулалтыг тусгах шаардлагатай юу?
Нийт 1489 санал өгсөн байна.

Дээшээ