Онцгой байдлын албаны хэмжээнд 2017 оны сургуулийн жилийн нээлтийг өчигдөр нэгдсэн журмаар эхлүүллээ.
Онцгой байдлын алба 2017 оны сургуулийн жилд “Бие бүрэлдэхүүнийг сургалт бэлтгэлийн эзэмшсэн онолын мэдлэгт нь тулгуурлан дадлага олгох хэлбэрт шилжүүлж, штабын бэлтгэлийн түвшинг нэмэгдүүлэх замаар мэргэшсэн байдлыг хангаж, үүрэг гүйцэтгэх чадавхийг дээшлүүлнэ” гэсэн зорилго дэвшүүлээд байгаа юм байна.
Онцгой байдлын албаны чадавхийг дээшлүүлэх үйл ажиллагааны салшгүй нэг хэсэг нь нийт бие бүрэлдэхүүний мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангахаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бие бүрэлдэхүүний сургалт байдаг.
Энэ сургуулийн жилийн онцлог нь
- “Онцгой байдлын албаны сургалтын бодлого”,
- “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг зохион байгуулах ерөнхий журам”,
- “Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэлийг шалгаж үнэлэх заавар”,
- “2017 оны сургуулийн жилийн удирдамж” зэрэг сургалтын үндсэн баримт бичгийг хэрэгжүүлэх, сургалтын хөтөлбөрийг тухайн орон нутгийн газар зүйн байршлаас хамаарсан аюул, ослын нөхцөл байдалтай уялдуулан боловсруулж, сургалт бэлтгэлийг онол, дадлага хослуулан уян хатан зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн явдал юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.