Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 2017 оны нэгдүгээр сарын 9-ний орой захирамж гаргалаа.
Магадгүй түүний энэ шийдвэр нохойнд ерөндөг тавина гэж ярьснаас илүү хүмүүсийн санаанд нийцсэн алхам болов. Намчирхдаг, хийрхдэг зарим нэг нь Үндсэн хууль зөрчлөө хэмээн халаглаж байх юм. Гэхдээ иргэдийн дийлэнх нь зөв шийдвэр гаргалаа гэж толгой дохин хүлээн авч байна.
Хамгийн гол нь эрүүл, аюулгүй орчинд амьдрах нь чухал
Хотын даргын мөрийн хөтөлбөрт “Аз жаргалтай хот” гэсэн нэр багтчихаад байгаа. Тэгвэл аз жаргалтай хот болгохын тулд хамгийн түрүүнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах ёстой. Энэ алхамыг хийхийн тулд нийслэл рүү шилжин ирэх хөдөлгөөнийг 2018 он хүртэл зогсоох зоримог шийдвэр гаргасан Хотын даргад талархахаас аргагүй. Улаанбаатарын утаа өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрснийг одоо л төр, засаг хүлээн зөвшөөрч байна.
Гол нь өвлийн улиралд утаа ярьж, гал унтраах арга хэрэглэж байгаад хавар болохоор мартдаг байж таарахгүй. Нэгэнт шилжилт хөдөлгөөн хязгаарлах эхний алхам хийсэн хойно дараа дараагийн арга хэмжээг зоригтой хэрэгжүүлэх л хэрэгтэй. Түүхий нүүрс түлүүлэхгүй байх, агаар бохирдуулсан иргэнд хариуцлага хүлээлгэдэг байх гээд хийх ажил мундахгүй их байна.
Иргэд бид эрх чөлөөгөө эдлэх ёстой гээд зөрүүдлээд байхгүй нь ойлгомжтой. Хамгийн чухал нь эрүүл амьдрах гэдгийг хүн бүр тархиндаа шингээж, шийдвэрт хүндэтгэлтэй хандах хэрэгтэй биз ээ. Дүрэмгүй хот одоо л нэг цэгцэрч мэдэх нь.
С.Батболд даргын захирамжийг сийрүүлбэл, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл түр хугацаагаар зогсоосугай.
Уг захирамжийн нэгдүгээр зүйлд заасан нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар олгохыг зогсоосугай.
Дүрэмгүй хот одоо л цэгцэрч мэдэх нь
Түүнчлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний төв, захуудад MNS5216:2016 (Ахуйн хэрэглээний зуухны техникийн ерөнхий шаардлага, яндангаас гарах утааны найрлага дахь агаар бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга) стандартын зуухнаас бусад ахуйн хэрэглээний зуух худалдан борлуулахыг 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хориглосугай.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт агаарын бохирдлын хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг нэмж тусгах, зохион байгуулалттай арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд үүрэг болгосугай гэжээ.
Түүний энэ захирамжийг нэг бүрчлэн дагаж мөрдвөл цаг хугацаа алдахгүй үр дүн нь харагдах болов уу.
Үе үеийн Хотын дарга нарын түүхэнд автомашинуудыг дугаарын хязгаарлалттай явуулах зоригтой шийдвэр гаргаснаар Э.Бат-Үүл олон нийтээс сайн үнэлгээ авч байсан. Харин энэ удаа С.Батболд даргын утаатай тэмцэх захирамж үр дүнгээ өгөх зөв шийдэл болсныг иргэд олзуурхаж сууна. Ийм алхам хийж байж Улаанбаатарын утаа бага ч болтугай буурна гэдэгт нийслэлчүүд итгэлтэй байна. Их мөнгө зарцуулахгүйгээр шийдэх оновчтой гарцын нэг бол шилжилт хөдөлгөөн хязгаарлах байсан. Үндсэн хуульд хүн амьдрах газраа өөрөө сонгох эрхтэй гэж заасан байдаг. Гэхдээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдэг заалтыг илүүд үзэх нь чухал юм.
Хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөнийг 2018 он хүртэл зогсоосныг та дэмжиж байна уу?
Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Б.Жаргалсайхан
-Хаана амьдрахаа сонгох нь хүний эрхийн асуудал. Гэхдээ хөдөөний иргэд хотод суурьших гэж байгаа бол ядаж л байр түрээслээд амьдрах хэрэгтэй. Хашаа хатгаад, яндангийн тоог нэмээд байвал хотын утаа хэзээ ч арилахгүй. Нэг жил гэдэг урт хугацаа биш. Тиймээс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон энэ хугацаандаа зөв бодлого явуулаад, агаарын бохирдлоо бууруулах нь л чухал байна.
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны иргэн Г.Батсүх
-Дэмжиж байна. Гэхдээ энэ шийдвэрийн зэрэгцээ хөдөөд ажлын байр бий болгох хэрэгтэй. Ихэнх нь ажилтай болохын тулд л хотод ирж байгаа. Орон нутгийн зам, дэд бүтцийг сайжруулмаар байна. Тэр алслагдсан, хөгжлөөс хоцорсон газраа үлд гээд захиргаадаад байх хэцүү. Хөдөө сайхан амьдрах боломжийг нь бүрдүүлж өгөөсэй гэж боддог. Мөн Улаанбаатар хотын төлөвлөгөөг гаргахдаа хэдэн жилийн дараа таван сая хүнтэй болно гэдгийг бодолцох хэрэгтэй. Хот төлөвлөлт муу байгаа учраас агаарын бохирдол, замын түгжрэл үүсээд байгааг бүгд л мэдэж байгаа.
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны иргэн М.Отгонбаяр
-Энэ шийдвэрийг зуун хувь дэмжиж байна. Улаанбаатар хотын даац хэрээс хэтэрсэн. Хотод зөвшөөрөлгүй газар буусан айлын тоо бараг 10 мянгад хүрдэг гэсэн. Ийм айлуудад мал өгөөд, эсвэл айлын мал дагуулаад нүүлгэх хэрэгтэй гэж боддог. Ер нь шилжилт хөдөлгөөнийг 2030 он хүртэл зогсооход ч болохгүй гэх газаргүй. Хөдөөнөөс ирсэн иргэд хамаатан садныдаа түр хугацаанд амьдрах нь чөлөөтэй шүү дээ.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны иргэн Ц.Наранцэцэг
-Би олон жил гадаадад амьдарч байгаад энэ жил Улаанбаатарт ирсэн. Нийслэлийн утаа үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчээ. Бага насны хоёр хүүхэд минь ханиад, томуунаас огт салахгүй байна. Орон нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг дэмжиж байгаа. Гэхдээ хөдөөнийхөн нутагтаа амьдрах эдийн засгийг бололцоог нь сайжруулах хэрэгтэй байх. Ер нь сүүлийн үед удирдлагууд утааг ингэж бууруулна гэж ярихаар нь итгэхээ больчихоод байна. Олон тэрбум төгрөгийг үр дүнгүй зарцууллаа шүү дээ.
Ц.Гарамжав: Шилжилт хөдөлгөөнийг зогсоосон нь зөв
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжаваас шилжилт хөдөлгөөнийг 2018 он хүртэл хязгаарласан Хотын даргын шийдвэрийн талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
-Улаанбаатарын утааг бууруулахын тулд хотын дарга 2018 оны нэгдүгээр сар хүртэл шилжилт хөдөлгөөнийг зогсоолоо. Энэ шийдвэрийг та дэмжиж байна уу?
-Улаанбаатар хотын хүн ам даацаас хэтэрсэн. Усны хангамж, хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн учраас төвлөрлийг сааруулахын тулд шилжилт хөдөлгөөнийг зогсоох захирамж гаргасан байх. Үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэй. Би хувьдаа хотын даргын шийдвэрийг зөв гэж үзэж байна. Цаашдаа их, дээд сургуулиудыг нүүлгэхээр ярьж байгаа. Яг юунаас эхэлж шийдэх вэ гэдэг талаар ард иргэдийн дунд хэлэлцүүлэг явуулж байж шийднэ. Одоогоор яг ингэж шийднэ гэсэн тодорхой тогтоол гаргаагүй байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өчигдрөөс эхлээд агаарын бохирдлыг гамшиг гэж зарлалаа. Иймээс төрийн болон хувийн байгууллагууд бүгд тус бүртээ арга хэмжээ авч, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулах хэрэгтэй.
-Хятадад агаарын бохирдол аюултай түвшинд хүрсэн үед түгшүүрийн дохио дуугаргадаг юм билээ. Манай улсад ийм дохио, сэрэмжлүүлэг өгөх шийдвэр гарсан уу?
-Дэлхийн агаарын бохирдолтой улс орнууд түгшүүрийн дохио дуугаргаж, сэрэмжлүүлэг өгдөг. Гэхдээ манай улсын хувьд түгшүүрийн дохио дуугаргах шийдвэр, тогтоол хараахан гараагүй байна. Нэгэнт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гамшиг гэж үзсэн учраас цаашдаа холбогдох ажлуудыг шат дараатай хийх байх.
Хотын хүн ам хязгаарын дээд цэгтээ хүрсэн
Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалангаас зарим зүйлийг тодрууллаа.
-Зарим иргэд хотын даргын гаргасан шийдвэрийг үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна?
-Улаанбаатар хотод 1.4 сая иргэн амьдарч байна. Хотын хамгийн тулгамдсан асуудал нь агаар болон хөрсний бохирдол. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж цэвэр усны нөөц хомсдож эхэллээ. Тиймээс хотод шинээр газар олгож, гэр барьж, утаа нэмж байгаа асуудлыг шийдвэрлэхээр энэ захирамжийг гаргасан.
Төр Үндсэн хуульд заасан иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах орчныг бүрдүүлж, эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй учраас ийм арга хэмжээ авч байгаа юм. Үндсэндээ Улаанбаатар хотод гэр хорооллын суурьшлийн бүсийг нэмэхгүй байх зорилгоор уг шийдвэрийг гаргасан. Тэрчлэн хотод нэмж хүн авах багтаамж, газар ч байхгүй. Хүн амын хязгаарын дээд цэгтээ хүрээд байна.
Хязгаарлалтын бүс 35 мянган га газрыг эзэлж байна
-Хязгаарлалтын улаан шугамд орсон иргэдийн асуудлыг яаж шийдэх вэ. Ямар гарц дэвшүүлсэн бэ?
-Улаан бүсээс гаднах эко бүсэд амьдрах гэж байгаа иргэдэд ч бид шаардлага тавина. Тэнд амьдрахаар бол газар ухан жорлон барихгүй, яндан тавьж утаа гаргахгүй байх ёстой. Өнөөдрийн байдлаар 210 гаруй мянган өрх утааны эх үүсвэр болоод байгаа улаан бүсэд амьдарч байна. Хязгаарлалтын бүс 35 мянган га газрыг эзэлчихжээ.
Тиймээс БОАЖ-ийн сайд Засаг дарга нар хамтран агаарын чанарыг сайжруулах дөрвөн бүсийг тогтоосон. Ингээд хамгийн их бохирдолттой бүсэд түүхий нүүрс түлүүлэхгүй. Засгийн газраас шөнийн тарифийг тэглэсэн. Удахгүй сайжруулсан түлш борлуулах цэгийн тоог нэмнэ. Энэ боломжийг иргэд ашиглах хэрэгтэй. Үгүй бол хотын аль ч хэсэгт очсон их бага хэмжээгээр утаатай байна. Энэ бүс нь сайн, тэр нь муу гэж хэлэхийн аргагүй боллоо.
-Утааг бууруулах арга зам нь яаж хэрэгжих вэ?
-Бид Хөгжлийн банктай гэрээ байгуулсан. Эх үүсвэрийг нь бий болгох, яаж урт хугацаанд хамгийн бага зардлаар техникийг нь нийлүүлэх вэ гэдэг шийдлийг эрэлхийлж байна. Жишээлбэл, айл бүр хүйтний улиралд гэр, байшингийн хэмжээнээс хамаарч 700 мянгаас гурван сая хүртэлх үнийн дүнтэй нүүрс хэрэглэдэг. Тэгэхээр иргэдэд утаа гаргахгүй байх шаардлага тавьж, үүнийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг больё гэсэн байр суурьтай байна.
-Сайжруулсан түлшний үйлдвэрүүд дампуурчихсан шүү дээ. Тэгэхээр иргэд хаанаас ямар түлш олох юм бэ. Эргээд л түүхий нүүрсээ шатаах юм биш үү?
-Нүүрс хөтөлбөрийн хүрээнд хямд түүхий нүүрс тарааснаас болж сайжруулсан түлшний үйлдвэрүүд дампуурсан. Гэхдээ 10 орчим үйлдвэр бий. Тэд хамтарч ажиллахаа илэрхийлсэн. Түүнчлэн Үндэсний хорооноос сайжруулсан түлш үйлдвэрлэлийг бодлогоор дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Судалгаагаар айл өрхүүд 100 хувь энэ түлшийг хэрэглэвэл утаа 80 орчим хувиар буурах боломжтой юм шүү дээ.
Б.Гандолгор