Питтсбург хотод тун сонирхолтой Покерын тэмцээн эхэлжээ. Хүмүүс хиймэл оюун ухааны эсрэг тоглож, хиймэл оюун ухаан дэлхийн шилдэг дөрвөн тамирчныг ялж чадах эсэхийг үзэх нь тэмцээний гол зорилго.
Яг үүнтэй ижил тэмцээн 2015 онд болж, хүмүүсийн ялалтаар өндөрлөж байжээ. Хиймэл оюун ухааныг хөгжүүлэгчид өөрсдийнх нь бичсэн алгоритмыг анагаах ухаан, кибер аюулгүй байдал, бизнес, батлан хамгаалах салбарт хүртэл ашиглаж болно гэсэн аж.
Тархи ба Хиймэл оюун ухааны тэмцэл хэмээн нэрлэсэн энэхүү тэмцээн Питтсбург дэх Rivers Casino-д 20 өдөр үргэлжлэх юм. Карнеги Меллон Их сургуулийн хөгжүүлсэн “Libratus” хиймэл оюун ухааны эсрэг Жейсон Лес, Дон Ким, Жимми Чуо, Даниел МкАли нар өрсөлдөж байгаа аж.
Тэмцээнийг Twitch-ээр шууд дамжуулах бөгөөд тоглогчид 200 мянган ам. долларын шагналын төлөө өрсөлдөнө.
Карнеги Меллон их сургуулийн компьютерын шинжлэх ухааны профессор Туомас Сандхолм “Хиймэл оюун ухааныг хөгжүүлж эхэлсэн цагаас л төрөл бүрийн тоглоомоор хүнийг ялж чадах эсэхийг нь турших болсон. 1997 онд шатар, 2009 онд Жеопарди асуулт хариултын тэмцээн, 2016 онд Го Даам гээд хиймэл оюун ухаан ялсан тохиолдлууд үргэлжилж байна” гэжээ.
Сонирхолтой нь Libratus хиймэл оюун ухаан эрсдэлээ тооцоолсны үндсэн дээр bluff хийж чадах бөгөөд хүнтэй адил өөр бусад үйлдлийг ч хийж чадах юм байна. Жишээлбэл тун бага хэмжээний бооцоо тавьж өрсөлдөгчөө төөрөлдүүлэх, том бооцоо тавьж айлгах зэргийг хийж чадна.
Тэмцээнд оролцож буй Жейсон Лес “Бисайжруулсан хиймэл оюун ухаан ямар байх бол гэдгийг харахаас тэсэж ядаж байна. Өмнө нь тоглож байсан Claudico тун хүчтэй өрсөлдөгч байсан, одоо бүр ч хүчтэй болсон байх” гэжээ.