Монгол Улсын хэмжээнд ХДХВ-ийн халдвар авсан 226 тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний цаана халдвар авах эрсдэлтэй тохиолдол хоёр дахин их байх боломжтой юм.
Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Тандалт судалгааны албаны дарга Ч.Даваалхам “ХДХВ халдвар халдвартай тэмцэх зорилгоор 2013 он хүртэл Глобал сангаас санхүүжүүлж байсан. Үүнээс хойш Засгийн газраас санхүүжүүлж байна. Халдвар авсан хүмүүсийн 83 хувь нь эмчилгээнд хамрагдсан. Хамгийн гол нь эрт оношлуулж эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Энэ нь амьдрах насжилтыг уртасгадаг” гэв.
Мөн бэлгийн замын халдвартай гэж бүртгэгдсэн хүмүүсийн 42 хувь нь 15-24 насны залуучууд байгаа тоо баримт байна.
"Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д. Очирбат “ХДХВ, БЗХӨ ихсэж байна. Цаашид энэ асуудлаар төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллах хэрэгтэй байна. Оюутан залуусыг шинжилгээнд хамруулах зэргээр эрсдэлээс хамгаалах нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулна” гэв.
Ц.Ариунчимэг