Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас эрдэмтэн, судлаачдад хандаж гарааны компани байгуулах материалаа ирүүлэхийг уриаллаа.
Инновацийн тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 374 тогтоолоор баталсан “Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах журам”-ын хэрэгжилтийг хангах, судалгааны ажлын үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох зорилгоор гарааны компани байгуулах хүсэлтийг хүлээн авч эхэлсэн байна.
Эрдэмтэд Монгол Улсад шинээр үйлдвэрлэх, эсвэл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник эдийн засгийн үзүүлэлтээр илүү инновацийн бүтээгпэхүүн байх шаардлага тавьжээ. Мөн:
- Оюуны өмчийн эрхийн баталгаажилтыг нотолсон, инновацийн төсөл санаачлагч нь оюуны өмчийн эзэмшигч, эсхүл түүний эзэмшигчтэй лицензийн гэрээ байгуулсан байх;
- Экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлохуйц стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд чиглэгдсэн байх;
- Инновацийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зах зээлийн судалгаа, үр ашгийн тооцоог хийсэн байх;
- Инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт, дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан байх юм.
Эрдэм шинжилгээний байгуулагын дэргэд гарааны компани байгуулах хүсэлт, инновацийн төслийг ирэх гуравдугаар сард багтаан БСШУСЯ-нд хүлээн авах юм байна.