Монгол улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургууль, Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын 2,3,4 дүгээр дамжааны оюутнууд өнгөрсөн баасан гаригт Бүгд найрамдах Турк улсыг зорилоо.
Оюутнууд энэ сарын 14-30-нд Турк улсын Болу хотод зохион байгуулагдах хэлний дадлага, сургалтанд хамрагдах юм байна.
Уг хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн тус тэнхимийн мэргэжилтэн багш доктор Шабан Доган, замын зардал, сургалтын төлбөр, байр, хоол зэрэг асуудлыг шийдэж тусалсан Юнус Эмре Институтийн мэргэжилтэн ноён Юнус Эмре Билизи, Туркийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч ноён Вэйсэл Чифтжи, Туркийн Абант Изит Байсал их сургуулийн Турк хэлний сургалтын төв (TÖMER)-ийн захирал доктор Халит Каратай нарт багш, оюутнууд талархаж буйгаа илэрхийлэв.