БНХАУ-ын Landspace Technology Corporation сансар судлалын компани Данийн Gomspace компанийн хиймэл дагуулуудыг хөөргөх гэрээнд гарын үсэг зуржээ.
Хятадын сансар судлалын хувийн компани олон улсын зах зээлд гарч байгаа анхны тохиолдол энэ бөгөөд 2018 оноос Landspace-1 пуужингаар Gomspace-ийн хиймэл дагуулуудыг хөөргөх юм байна.
Landspace компанийн захирал Жан Чанву “Хятад улс сүүлийн 60 жилийг сансар судлалд зориулж, энэ салбарт ажиллаж байсан олон мянган Хятад ажилчдын ачаар бид гаднын компанийн анхааралд өртлөө” гэсэн юм.
Дэлхийн сансар судлалын салбарын зах зээл 2020 он гэхэд 485 тэрбум ам. доллартой тэнцэнэ гэх судалгаа байдаг бөгөөд 2016-2020 оны хооронд БНХАУ дангаараа 116 тэрбум ам. долларын зах зээлийг эзэлнэ гэж үзжээ.