Католик шашны төв Ватиканд Палестины Элчин сайдын яам нээлт боллоо. Нээлтийн ажиллагаанд Палестины удирдагч Махмуд Аббас болон бусад албаны хүмүүс оролцсон талаар EuroNews мэдээллээ.
Тэрбээр "Шинэ Элчин сайдын яам нээгдсэн баярлаж, мөн бахархаж байна. Дэлхийн бусад улс орнууд ч Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрнө гэдэгт найдаж байна" гэжээ.
Ватикан Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрч буйгаа 2015 онд зарласан. Ватикан өмнө нь Палестины чөлөөлөх байгууллагатай дипломат харилцаатай байснаа тасалж, Палестин улстай албан ёсоор харилцаа тогтоосон юм.
Одоогийн байдлаар Палестины тусгаар тогтнолыг 135 орон албан ёсоор хүлээн зөвшөөрсөн. Палестин нь Арабын орнуудын лигт ордог. Гэхдээ НҮБ-ын гишүүн болоогүй.
Эх сурвалж: Reuters