Тив тивийн хөгжим сонирхогчид өнөөдөр “Yesterday, “Let It Be”, “Hey Jude”, “Yellow Submarine” гээд бүх цаг үеийн хамгийн алдартай хамтлаг, Ливерпулийн “The Beatles” дөрвөлийн дуунуудыг эргэн дурсаж сонсох нь гарцаагүй. Юу гэвэл, ЮНЕСКОгийн шийдвэрээр 2001 оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 16-нд поп, рок хөгжмийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан Английн энэхүү домогт хамтлагийн дэлхийн өдрийг тэмдэглэх болжээ. Энэ өдрийг сонгосон нь мэдээж санамсаргүй хэрэг биш.
60 жилийн тэртээ 1957 оны нэгдүгээр сарын 16-нд Английн Ливерпул хотноо “The Cavern” (“Агуй”) нэртэй клуб анх үүдээ нээжээ. Чухам энэ клубын тайзнаа Жон Леннон, Пол Маккартни, Жорж Харрисон, Ринго Старр нарын хэн ч мэдэхгүй залуу хөгжимчид нэр алдрын оргилд хүрэх замналаа эхэлсэн билээ. Үүнээс долоон жилийн дараа 1964 оны нэгдүгээр сарын 16-нд тус хамтлагийн түүхэнд өөр нэг онцлох үйл явдал тохиосон байдаг. “I Want To Hold Your Hand” сингл цомог нь аравхан хоногийн дотор нэг сая ширхэг борлогдсоны дараа Америкийн хит-парадыг тэргүүлж эхэлжээ.
Тэр цагаас хойш тус хамтлагийн шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт асар хурдан нэмэгдэж, “Битломани” нэр авсан үйл явц олон жилийн турш манай гаригийг доргиосон. “The Beatles” дуу бичлэг, видео клипийн зураг авалт зэрэгт маш олон шинэлэг зүйл нэвтрүүлсэн бөгөөд олон хөгжмийн зохиолч, дуучин тэднийг дуурайдаг болсон аж. Тус хамтлаг арав хүрэхгүй жил оршин тогтнохдоо 13 цомог гаргаж, тэдгээрт багтсан дуу болгон нь жинхэнэ хит болж байлаа.
Орчин үеийн хөгжмийн хамгийн нэр хүндтэй “Rolling Stone” сэтгүүл шинэ зууны босгон дээр Ливерпулийн дөрвөлийг бүх цаг үеийн хамгийн шилдэг дуучин, хамтлагуудын жагсаалтын тэргүүнд тавьсан бөгөөд “Битломани” хэзээ ч дуусахгүйг онцолсон билээ.
Б.Сансар